» » » "ИРГЭНИЙ ХЯНАЛТ"-ын багийн гишүүдийг сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр хүлээн авч уулзлаа.
"ИРГЭНИЙ ХЯНАЛТ"-ын багийн гишүүдийг сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр хүлээн авч уулзлаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж буй бараа ажил үйлчилгээний гүйцэтгэлд тавих сумын "ИРГЭНИЙ ХЯНАЛТ"-ын багийн гишүүдийг сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр хүлээн авч уулзлаа.
Сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр сумын Иргэний хяналтын багийн гишүүдэд хяналт хийх журмын дагуу ажиллах, цаашид Улс, аймгийн төсөв, сум орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бараа, ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлын эхлэл, дунд, төгсгөл хэсэгт иргэдийн хяналтыг сайжруулж, чанар, тоо хэмжээ, аюулгүй байдалд анхаарч, ажил гүйцэтгээд дууссан үед биш, эхлэл болон дунд үед явцын хяналтыг сайжруулж, ажиллах талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.
Мөн Иргэний хяналт хийх явцад гарсан зөрчил, дутагдлыг сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж, мэдээлэх ба зөрчлийг арилгуулах талаар гүйцэтгэгч болон холбогдох дээд байгууллагуудад шаардлага хүргүүлж ажиллах талаар санал солилцож ажиллалаа.

"ИРГЭНИЙ ХЯНАЛТ"-ын багийн гишүүдийг сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр хүлээн авч уулзлаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр