» » “ШИЛДЭГ МАЛЫН ЭМЧ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
“ШИЛДЭГ МАЛЫН ЭМЧ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Нэг. Зорилго:
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласаны дагуу аймгийн Засаг даргын захирамжаар баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
Хоёр. Хамраххүрээ:
Сумдын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд
Гурав. Болзол, шалгуур үзүүлэлт:
1. Тухайн орон нутагт малын халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэрээгээр гүйцэтгэсэн үр дүн
2. МаЛын эрүүл мэндийн үзлэг хийсэн байдал / тоон үзүүлэлтээр/
3. Малын сэг, зэм устгах.бэлчээр, худаг уст цэг, хашаа, хороо халдваргүйтгэсэн ажлын үр дүн
4. Малчид мал бүхий иргэдийг соён гэгээрүүлэх талаар хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн
5. Сум дүүргийн ИТХ, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилт, үр дүн
6. Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар санаачлан хэрэгжүүлсэн арга хэмжээ
7. Хариуцан ажиллаж байгаа баг хорооны иргэдийн нийтийн хурлын санал, дүгнэлт
8. Мал эмнэлгийн нэгдсэн системийн ашиглалт, нэвтрүүлэлт
9. Лабораторийн шинжилгээний төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн
10. Халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн
11. Мэдээ тайланг цаг хугацаанд нь ирүүлсэн байдал
12. МЭҮНэгжийн бэлэн байдал, стандартын хэрэгжүүлэлт хангалтын байдал
13. Мэс засал болон бусад эмчилгээний орчин үеийн арга нэвтрүүлсэн ажил.үр дүн
Дөрөв. Хугацаа
Сумын Засаг даргын тодорхойлолт болон холбогдох нотлох баримтуудыг 2021 оны 12 дугаар сарын 05-ны дотор Мал эмнэлгийн газрын даргын нэр дээр ирүүлэх.
Тав. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1. Болзол, шалгуур үзүүлэлтийн дагуу материалыг хүлээж авах
2. Мал эмнэлгийн газрын үнэлгээний комисс ажиллаж үнэлгээ хийж шалгаруулах
3. Мал эмнэлгийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх
4. Зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хороонд Шилдэг малын эмчийн мэдээллийг хүргүүлэх
Зургаа. Шагнал
1- р байр дурсгалын зүйл мөнгөн урамшуулал
2- р байр дурсгалын зүйл мөнгөн урамшуулал
3- р байр дурсгалын зүйл мөнгөн урамшуулал
МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР

“ШИЛДЭГ МАЛЫН ЭМЧ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр