» » ОРХОН ТҮШЭЭ ГҮН МӨРӨН МИНЬ ТУНГАЛАГ БАЙГ
ОРХОН ТҮШЭЭ ГҮН МӨРӨН МИНЬ ТУНГАЛАГ БАЙГ
Орхон голыг хамгаалах хөдөлгөөн НҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, сайдад биечлэн уулзах уулзалтын цаг тов айлтгасны дагуу яамны сайд болон бодлого зохицуулалтын газрын дарга, албаны хүмүүстэй уулзаж нөхөн сэргээлт, ногоон хөгжлийн төлөөх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар албан хүсэлт гаргав. Салбарын яамнаас улсын хэмжээнд 40 лиценз нэмж олгогдсоноос Орхоны хөндийд олгогдоогүй✅ болохыг мэдэгдэв. Мөн Аялал жуулчлал, байгаль орчины яам, сайдад "Цэнгэг Орхон"✅ төслийг хүргүүлэхийн зэрэгцээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд зочилж "Орхон 1000 сарлаг" ✅төслөө биечлэн өгч, цаашид уул уурхайн нөхөн сэргээлтийн дараа малын ногоон тэжээлийн санаачлагыг хамтран хэрэгжүүлэх боломжтойг онцлон санал солилцлоо. Эдгээр албан уулзалтуудад байгууллагын Архангай аймаг дахь салбарын хамт олон Lhagwasvren Batnasan, Эрдэнэчимэг А. нар мань идэвхийлэн биечлэн байлцсанд талархал дэвшүүлье. Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн: Д.Хишигдэлгэр, Орхон голыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн, Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийг дэмжигчид, Орхон голыг хамгаалах хөдөлгөөн НҮТББ Архангайн салбар

ОРХОН ТҮШЭЭ ГҮН МӨРӨН МИНЬ ТУНГАЛАГ БАЙГ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр