» » ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

 

 

 

             Тус сумын ГХУСАЗСЗөвлөл 2018.07.04-ны өдрийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 
ГХУСАЗСЗ-ийн “2018 оны эхний хагас жилийн ажлын явцын тухай” зөвлөлийн дарга Л.Ганбатын сонсгол, “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх талаар зохион байгуулж буй ажил, цаашдын зорилтын тухай” Замын Цагдаагийн ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч Ц.Алтан-Эрдэнийн сонсгол, “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар зохион байгуулж буй ажил, цаашдын зорилтын тухай” Цагдаагийн хэлтэсийн Эрүүгийн мөрдөгч Д.Бат-Эрдэнэ нарын сонсголыг тус тус сонсч дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн талаар сургалт, хэлэлцүүлгийг 2018.07.09-ны өдөр холбогдох байгууллага, иргэдийн дунд зохион байгуулах.
2. Малчдыг бод малын зүсмийн бүртгэлтэй болгох ажлыг зохион байгуулах.
3. Хөдөөгийн багуудад малчны бүлэг, нөхөрлөлийг шинэчлэн байгуулах.
4. Цагдаа зохицуулагч нарыг “Драйгер” багажаар хангах.
5. Сумын “Сайн малчин” шалгаруулах үзүүлэлтэнд малчдыг малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил санаачлан зохион байгуулсан, оролцсон оролцоог харгалзаж үзэх зэрэг шийдвэрийг гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай хамтран зохион байгуулахаар боллоо.

Хархорин сумын ГХУСАЗСЗөвлөл
2018.07.04

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр