» » Засаг захиргаадын холбооны ээлжит хурал цахимаар зохион байгуулагдав.
Засаг захиргаадын холбооны ээлжит хурал цахимаар зохион байгуулагдав.
NEAR буюу Зүүн хойд азийн орон нутгийн Засаг захиргаадын холбооны ээлжит 13-р бүгд хурал цахимаар 2021.08.10-ны өдөр болж, тус хурлыг ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Засгийн газар зохион байгууллаа.
Тус хуралд оролцож, Өвөрхангай аймагт Хархорум хот, Эрдэнэ зуу, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдэд тулгуурласан аялал жуулчлалыг олон улсын хэмжээнд хөгжүүлэх боломж, гарцын тухай илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Тус хуралд ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсуудын засаг захиргааны 73 нэгжийн 250 гаруй төлөөлөгч оролцов.
NEAR - холбоо нь тус бүс нутгийн улс орнуудын зөвхөн орон нутгийн засаг захиргаадаас гишүүнчлэлээ бүрдүүлдэг бөгөөд тэдгээр улс орнуудын төв Засгийн газрууд оролцдоггүй онцлогтой билээ.

Засаг захиргаадын холбооны ээлжит хурал цахимаар зохион байгуулагдав.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр