» » Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж
Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ирж ажиллалаа. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалтай танилцах, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын дагуу орон нутагт соёлын нэгж байгуулах талаар ярилцаж, арга зүйн зөвлөмж өгч яваа юм.
Ажлын хэсэгтэй уулзаж, аймаг, орон нутагт соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Өвөрхангай аймаг түүх, соёлын өлгий нутгийн хувьд улсдаа үлгэр жишээ болохуйц томоохон музейтэй байх зорилтыг дэвшүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Музейн дотоод дэглэлт, зохион байгуулалтыг хийх, дижитал, виртуал болгоход Соёлын яамнаас анхаарч, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьлаа.
Мөн Баруун Шанхын хийдийг засварлах, Хархорины Хөшөөт Цайдамыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр Соёлын яамтай хамтарч хийх олон ажил байгааг Соёлын дэд сайдад уламжлаад байна.

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж

 

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр