» » ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ЯВУУЛЫН ЦЭГ АЖИЛЛАНА.
ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ЯВУУЛЫН ЦЭГ АЖИЛЛАНА.
Баяр наадмын амралт олон хоногоор үргэлжилж, зорчих хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан халдварын тархалт орон нутагт нэмэгдэж, иргэд эмнэлзүйн шинж илэрч, хүндэрсэн үедээ эмнэлэгт хандан, коронавируст халдварын эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдлууд батлагдаж байна.
Иймд аж ахуй нэгж, байгууллагууд албан хаагчдынхаа 10 -аас доошгүй хувийг шинжилгээнд хамруулах, зах, худалдааны төв, зам дагуух худалдаа, үйлчилгээний газруудын ажиллагсдаас явуулын цэгээр түргэвчилсэн шинжилгээ авахаар боллоо.
ИРГЭН ТА:
Улаанбаатар хот, бусад аймаг, сумаас гэрт нь зочин ирсэн болон олон хүнтэй газраар зорчсон бол түргэвчилсэн шинжилгээнд хамрагдан, өөрийгөө, гэр бүлээ, бусдыг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Сумын Шуурхай штаб.

ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ЯВУУЛЫН ЦЭГ АЖИЛЛАНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр