» » Япон улсаас Монгол улсад суух элчин сайдын яамны "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Индра Хархорин суманд айлчлалаа.
Япон улсаас Монгол улсад суух элчин сайдын яамны "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Индра Хархорин суманд айлчлалаа.
2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Япон улсаас Монгол улсад суух элчин сайдын яамны "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Индра Хархорин суманд айлчлалаа.
Сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, ЕБ-ын хоёрдугаар сургуулийн захирал Г.Энхрийцэцэг болон хоёрдугаар цэцэрлэгийн багш, ажилчид хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөрт хамруулах талаар ЕБ-ын хоёрдугаар сургуулийн барилга, анги танхимтай нэг бүрчлэн танилцаж, бүрдүүлэх материал, санал хүсэлтээ тусгай маягтын дагуу өгөх талаар Г.Индра сургуулийн захиралд зөвлөж, Сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр тус төсөл, хөтөлбөрт хамруулах санал, хүсэлтээ илэрхийлж хамтран ажиллалаа.
2015 онд Япон улсын "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр манай сумын Хоёрдугаар цэцэрлэгийн барилгад дотор засвар хийж хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулсан билээ.
Тус цэцэрлэгт засвар хийгдснээр гарсан өөрчлөлтүүд, нэмж барилгын засвар хийгдсэн эсэх талаар асууж тодрууллаа.
Сумын ИТХ-ын ажлын алба

 Япон улсаас Монгол улсад суух элчин сайдын яамны "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Индра Хархорин суманд айлчлалаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр