» » » МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Монгол улсад нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой, Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 93 жилийн ойн хүрээнд ИТХ-ын үе үеийн ахмад төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар, тэргүүлэгчид, бусад төлөөлөгчдөд Аймгийн Нутгийн удирдлагын холбооны тэргүүн Т.Төмөрчөдөр, сумын ИТХ-ын дарга Л.Ганбат, Засаг дарга Л.Энхбат нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Сум орон нутгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ИТХ-д үнэтэй хувь нэмэр оруулсан дараах эрхэмүүдийг шагнаж алдаршууллаа.
Төрийн албаны тэргүүний ажилтанаар сумын орон нутгийн захиргаанд олон жил үр бүтээлтэй ажилласан С.Төмөртогоо, Аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичгээр Д.Лхагвабуд, О.Ганзориг, Н.Лхагвасүрэн, Л.Найманжин, Ц.Шуурай, П.Гэндэнгийн нэрэмжит шагналаар Л.Лаамаажин, МНУХ-ын шагналаар Д.Дашцээрэв, Ж.Жадамба, Сумын ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр Д.Дуламсүрэн, З.Тогоо, Л.Дагвадорж, Монголын баг, сумдын үндэсний холбооны хүндэт өргөмжлөлөөр Б.Буянжаргал, Р.Ганболд Б.Уртнасан нарыг тус тус шагналаа. Мөн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж 24 бөх барилдсанаас сумын заан Ц.Доржсүрэн түрүүлж, сумын заан Ю.Отгон үзүүрлэж, аймгийн заан М.Балжинням шөвгөрлөө.
2017.11.28 Хархорин сум

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр