» » АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР
1. Аймгийн нийт нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад орон нутгаас аялал, зугаалгаар ирж байгаа болон дамжин өнгөрч байгаа иргэдийг бүртгэл мэдээлэлийн системд бүртгэлжүүлж нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга нарт
2. Аймгийн нутаг дэвсгэрт ирж байгаа иргэдээс (ковид-19)-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан өрхийн нэг том хүн, бүрэн тунд хамрагдаагүй 5-аас дээш насны нэг хүүхдээс 24 цагийн дотор авсан PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт
3.Амралт, аялал жуулчлал, рашаан сувиллын газруудын үйл ажиллагааг нээж, хариуцлагын гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг дарга нарт
4.Иргэд, олон нийтийг эмнэлгийн яаралтай тусламж, эмийн сан, хүнс, шатахуун, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авахаас бусад тохиолдолд суурин газар, хот айлаар оруулахгүй байхад анхаарч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумын Засаг дарга нарт тус тус даалгав.
5.Амралт, аялал жуулчлал, рашаан сувиллын газруудад нэгдсэн заалаар хооллох, гэр бүл аялалын багууд хооронд аливаа хэлбэрээр нэгдэх, олон нийтийн арга хэмжээ хийх зэргийг хориглолоо.
6.Замын хяналтын постууд болон төв суурин газруудад коронавируст халдвар (ковид-19)-ын түргэвчилсэн оношилгооны цэгүүдийг хувийн хэвшилд тулгуурлан оновчтой арга хэлбэрээр зохион байгуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газарт даалгалаа.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр