» » » Хархорин сумын Онгоцон- Ухаа 5-р баг
Хархорин сумын Онгоцон- Ухаа 5-р баг
Хархорин сумын Онгоцон- Ухаа 5-р баг


Хил зааг: Тус баг нь 43,6 мянган га нутаг дэвсгэртэй. Үүнээс бэлчээр 37,6 хадлангийн талбай 1.0 мянган га, тариалангийн талбай 5.0 мянган га-д хуваагдана. Хойд талаараа Хархорин сумын Нарийн хүр 4-р багтай, зүүн талаараа Архангай аймгийн Хашаат сумын /Цагаан хад / багтай, урд талаараа Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэртэй хиллэн оршдог тал хээрийн нутаг дэвсгэрт хамрагдана. Хуучнаар үр тарианы 1.2-р тасагтай, 1-р тасаг нь багийн гол төв цэг учир цахилгаан шугам сүлжээ болон гар утасны сүлжээнд холбогдсон. Урд талаараа Хархорин, Улаанбаатар хотын засмал зам дайран өнгөрдөг. Хойд талаараа Турк улсын хөрөнгө оруулалтаар зам баригдаж ашиглалтанд орсон. Тус багийн нутаг дэвсгэрт үр тариа ,хүнсний ногоо ард иргэд нь тарьдаг. Сүүлийн 3 жилд гүний 5 худаг сэргээн засварлагдсан.

Хүн ам: Тус багт нь 214 өрхийн 738 хүн амтай.

Багаат төрсөн алдартнууд: Банзрагч овогтой Ганхуяг нь Алтан гадас одон, Хорлоо овогтой Ганзориг Аймгийн сайн малчин, Дамбажанцан овогтой Санжаа Аймгийн сайн малчин. Загдсүм овогтой Чулуундорж нь Мянгат малчин. Самдан овогтой Сүхбаатар нь Аймгийн сайн газар тариаланч, Аймгийн арслан Цэнд овогтой Цэдэн-дамба, Лхагва овогтой Пүрэвдорж нь Сумын алдарт уяач, Цэвэлмээ овогтой Манал нь Сумын алдарт уяач, Завдорж овогтой Цэдэврагчаа Сумын алдарт уяач, Дагва овогтой Баасан нь Улсын ачаа тээврийн аварга ,Орги овогтой Батмөнх нь Аймгийн ачаа тээврийн аварга .

2012 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 161 адуу- 2075, үхэр 1443 хонь ямаа бүгд толгой мал тоологдсон. Малгүй өрх 78 өрхийн хүн төв суурин болон багийн төв дээр хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг.

Одоогоор БИНХ-ын даргаар С.Чойдогсамбуу тэргүүлэгчдээр Ц.Мягмарсүрэн, Г.Цэцэгсайхан нар болон багийн засаг даргаар Д.Бямбацэрэн ажиллаж байна.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр