НЭГ. ХҮНИЙ ХӨГЖИЛ       Салбарын зорилго:Нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын хамрах хүрээг өргөжүүлэн, гэр бүлд ээлтэй жендерийн мэдрэмжтэй цогц бодлого хэрэгжүүлнэ.       1.1 ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ӨВ СОЁЛ       Зорилт  1. Эх хэл,  соёл, ёс заншлаа дээдэлсэн эх оронч үзэлтэй эв нэгдлийг эрхэмлэсэн иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлж, түүх, соёлын өвөө хамгаалан, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.          ...

Онгоцон ухаа багийн иргэн Ч.Уламбаярынх Цагаан эрэгт намаржиж байна. Ч. Уламбаярынх 2017 онд хөдөө гарч малчин болсон ч ойр тойрныхоо малчдаас суралцан, малаа өсгөн, идээ цагаагаа боловсруулан амьдралдаа хэрэглэж байна. Тэрээр мал маллахын зэрэгцээ зуны улиралд жуулчны баазад гэрээт жолоочоор ажиллан өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Эхнэр Д. Уранчимэг нь мал эмнэлгийн туслах ажилтан- техникчээр суралцаж малын тарилга, туулга, угаалгыг өөрийн мал болон хамаатан садныхаа малд хийхээс гадна монгол үндэсний дээл, хувцас, цамц хантааз оёж, ширмэл ширдэг, олбог ширдэг байна. Тэднийх зориулалтын бус хуванцар сав суулгаас бүрэн татгалзан уламжлалт модон ...

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан “Эрсдэлгүй Өвөрхангай” орчны аюулгүй байдлын эрсдлийг бууруулах нэгдсэн удирдамжийн дагуу сумын Засаг даргын захирамжаар ЗДТГ, Онцгой байдлын Хэлтэс, ЭБЦТС ТӨХК, Ерөнхий боловсролын байгууллагын багш нарын бүрэлдэхүүнтэй тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж 2020 оны 08 дугаар сарын 29, 30 ны өдөр 16 чиглэлээр айл өрхийн тог цахилгаан, галын аюулгүй байдалд үзлэг, шалгалт хийж, 1113 өрх хамрагдлаа. Ажлын хэсгүүд хяналт шалгалт хийх явцдаа айл өрх бүрийн дагаж мөрдөх санамж зөвлөгөө тарааж , үнс нурам хийх сав таглаатай байх, ...

Эрдэнэтолгой багийн иргэн Г.Анхбаярынх 3 жилийн өмнөөс хүлэмжийн аж ахуй эрхэлж, 20х6 м хэмжээтэй 3 хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тариалж, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ жуулчны бааз болон дэлгүүрүүдээр борлуулж байна. Нарийн ногооны тариалалтаас гадна хашаандаа броккли байцаа, лууван, сонгино, байцаа тарьж, дуслын болон бороожуулалтын системээр усалгаагаа шийджээ. Залуучуудад үлгэр дуурайлалтай хөдөлмөрлөж, эрүүл органик бүтээгдэхүүнээр иргэдийн хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байгаа залуу гэр бүлдээ талархал илэрхийлье. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан ...

2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 49,8 сая төгрөгийн санхүүжилтээр хог тээврийн автомашин худалдан авах тендерт "Цост Хайрхан" ХХКомпани шалгарч Солонгос улсад үйлдвэрлэсэн 15 тн-ын даацтай автомашин нийлүүлж хот тохижилтын албанд парк шинэчлэл хийгдлээ. 2011, 2013, 2018 онуудад хог тээврийн автомашинуудын шинэчлэл хийгдэж байжээ. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХОТ ТОХИЖИЛТЫН АЛБА         ...

    ...

Нарийн хүр багийн иргэн В.Бат-Очир Вангийн овоо багт өөрийн эзэмшлийн хашаандаа 2015 оноос хойш мод бут, хүнсний ногоо тарьж одоогоор үхрийн нүд, чацаргана, бөөрөлзгөнө зэрэг жимс, байцаа, сонгино, шар манжин, хүрэн манжин, саримс, лууван, өргөст хэмх зэрэг хүнсний болон нарийн ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болжээ. Гэртээ зоорь хийж, өвөл хаврын улиралд ногоогоо хадгалдаг байна. 2020 онд хашаагаа тохижуулж усан оргилуур, сүүдрэвч хийж, гадна нойлоо засаж сайжруулсан. Залуучуудад үлгэр болохуйц хөдөлмөрлөж байгаа В.Бат- Очирын гэр бүлийнхэнд талархаж, амжилт хүсье. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон ...

Ганган Орхон багийн иргэн Д.Базаргарьд 2010 оноос хашаандаа мод, бут, хүнсний ногоо тарьж одоогоор чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд, бөөрөлзгөнө, улаалзгана, чонын хошуу зэрэг 10 аад төрлийн мод бут, төмс, байцаа, лууван, сонгино, саримс, хүрэн манжин, хулуу, артишок, тарвас, огурцы, помидор, чинжүү зэрэг 15 төрлийн хүнсний болон нарийн ногоо тарьжээ . Хашаан дахь худгаас ус татаж усалгаагаа шийдэж ач, зээ нараа дагуулан ажилд сургаж байна. Намар ногоогоо хураан авч өвөл хаврын улиралд өрхийн хэрэгцээгээ бүрэн хангадаг байна. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан байгууллага, айл өрх, ...

Эрдэнэтолгой багийн иргэн Д.Эрдэнэ-Очир өөрийн эзэмшлийн хашаагаа мод, бут, хүнсний ногоо, мандлын цэцэг, хүлэмжний нарийн ногоо тарихаар хуваарилж, тарилт хийсэн. Одоогоор мандлын 6 төрлийн цэцэг, 0.5 га талбайд төмс, байцаа, шар манжин, хүрэн манжин, лууван, шанцай, броккли, навчит байцаа зэрэг хүнсний ногоо , үхрийн нүд, бөөрөлзгөнө, нохойн хошуу зэрэг жимсний мод, хүлэмжиндээ огурцы , помидор, чинжүү зэрэг нарийн ногоо тариалж, хашаан дахь худгаас ус татаж усалгаагаа шийдсэн байна. Хашааны тохижилтоо сайжруулж, 00-д суултуур тавьж доторлосон . Мөн өрхийн хэрэгцээний ногоогоо хадгалах 3 м гүн зоорийг барьж жилийн 4 улирлын турш өөрсдийн ...

Вангийн Овоо багийн иргэн А.Цэдэндамба, Д.Дэнсмаа нар 1990 оноос хойш хашаагаа ногоон орчин болгох зорилгоор мод, бут, сөөг, ногоо, цэцэг тариалж эхэлжээ. Хашааныхаа 50 хувийг ногоон орчин болгож, одоогоор 7 төрлийн 40 гаруй мод, бут, 17 төрлийн хүнсний болон нарийн ногоо, 60 гаруй төрлийн 250 тасалгааны цэцэг тарьж, 22 төрлийн 1500 гаруй мандлын цэцэг үрслүүлж хувь хүн болон албан байгууллагуудад нийлүүлж тарьж, арчлах зөвлөгөөг өгч байна. Үхрийн баас, нүүрсний хог, үртэстэй хольж ахуйн хэрэгцээний түлшээ бэлддэг болсон байна. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан байгууллага, айл өрх, ...

ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний төвд цахим үйлчилгээ, иргэдийн өргөдөл гомдол, тоон гарын үсэг хариуцсан ажилтан ажиллаж 11 байгууллагын 54 төрлийн лавлагаа мэдээллээр харьяа харгалзахгүй үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. Иргэд та бүхэн хүссэн мэдээлэл авч үйлчлүүлнэ үү. 1. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2. Татварын ерөнхий газар 3. Цагдаагийн ерөнхий газар 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 5. Нийгмийн даатгалын ерөнхий газар 6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 7. Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар 8. Авто тээврийн үндэсний ТӨҮГ 9. Гаалийн ерөнхий газар 10. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам 11. ...

БУРХАН_БАГШИЙН_ИХ_ДҮЙЧИН_ӨДӨР-ийг угтсан "ЭНЭРЛЭЭР НЭГДЭЖ ЭВЭЭР БҮТЭЭЕ" уриалгад Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдлээ. Буян амлах өдрүүдийн төлөвлөгөө гарган, зорилтот 2 өрхөд эд материал, хүнсний дэмжлэг үзүүлж, 12 дугаар ангийн сурагчдад урам өгөх ярилцлага зохион байгуулж, хүүхэд хөгжлийн Солонго төвийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа. Хүмүүнлэг, буяны ажлууд үргэлжлэх болно. Засаг даргын Тамгын газар   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр