...

      ...

Аймгийн орон нутгийн төсвийн санхүүжилтээр ерөнхий боловсролын 4 сургууль, 5 цэцэрлэг, 2 дотуур байрны дотор, гадна талын нийт 12 объектод дуу, дүрсний өндөр үзүүлэлттэй 122 ширхэг иж бүрэн хяналтын камерыг суурилуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.   ...

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Ганган-Орхон багт инженерийн хийцтэй ухаалаг худаг барих ажлыг “Грандхолдинг” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Ганган-Орхон багийн Мойлт, Эрдэнэтолгой багийн Арцат хорооллын хойд хэсгийн айл өрхүүд цагийн хязгаарлалтгүй баталгаат ундны усаар хангагдах боломжтой боллоо. Худгийн картаа "Хархорин ус суваг" ОНӨААТҮГазраас очиж авна уу.       ...

Вангийн-Овоо багийн Өлийн 17-20 дугаар гудамж, Эрдэнэтолгой багийн 4-10 дугаар гудамжид 530 метр цэвэр усны шугам татах ажлыг “Хархорин-Ус суваг” ОНӨААТҮГазар гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Үр дүн:Вангийн-Овоо багийн 80 өрх, Эрдэнэтолгой багийн 100 өрх цэвэр усны шугам сүлжээнд холбогдох боломжтой боллоо.   ...

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Ковш-50 ачигчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авч, ажлын хэсэг хүлээн авлаа. Үүний үр дүнд хогийн нэгдсэн цэгт давтамжтайгаар түрэлт хийж, хог ачилт, тээвэрлэлт, гудамж талбайн тэгшилгээ, тохижилт, цэвэрлэгээг сайжруулахад ахиц гарах юм.     ...

        ...

    ...

      ...

Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн спорт заалны барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Өрнөх мэргэн” ХХК гүйцэтгэж, нийт ажлын гүйцэтгэл 25 хувьтай явагдаж байна. Тус спорт заал нь орчин үеийн чанар, стандартад нийцсэн, 1000 гаруй хүүхдийн спортоор хичээллэх орчин нөхцлийг хангасан, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө бүхий байгууламж юм.   ...

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн харъяа 100 хүүхдийн дотуур байрны барилгыг “Өндөр бөх” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Барилгын ажил удаашралтай байгаа ч ажлыг шахаж шаардлага тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэ дотуур байр ашиглалтад орсноор нийт 3 сургуулийн 350 хүүхдийн дотуур байртай болох ба хүүхдүүд тав тухтай орчинд амьдрах, суралцах боломж бүрдэж, сурагчдад сургуулийн зүгээс тавих хараа хяналт сайжирна.   ...

Вангийн Овоо, Ганган Орхон, Эрдэнэтолгой багт 10 ширхэг гэрэлт цамхаг шинээр тавьж, иргэдийн аюулгүй зорчих орчин нөхцлийг бүрдүүллээ. Гэрэлт цамхагийг 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн 61,2 сая төгрөгийн санхүүжилтээр “Эрчим Өгий” ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө.       ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр