ШИНЭЭР БОЛОН ДАХИН СОНГОГДСОН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ СУМЫН ЗАСАГ ДАРГА БАТЛАМЖИЛЛАА. Хархорин сумын багуудын иргэдийн нийтийн хурлуудаар Вангийн Овоо Багийн Засаг даргаар Т.Алтангэрэл, Ганган-Орхон багийн Засаг даргаар Д.Ганхуяг, Эрдэнэ толгой багийн Засаг даргаар Д.Батчулуун, Нарийн хүр багийн Засаг даргаар Г.Отгонбаяр, Онгоцон ухаа багийн Засаг даргаар Г.Шинэбаяр, Жалбаа багийн Засаг даргаар Д.Эрхэмбаяр, Шанх багийн Засаг даргаар О.Батсүх, Орхон багийн Засаг даргаар П.Нэндарам сонгогдсоныг сумын Засаг Л.Энхбат батламжилж, Сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Багийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. ...

      ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БҮСИЙН  ЗӨВЛӨГӨӨН ХАРХОРИНД БОЛЛОО 2017.02.16-19-ний өдрүүдэд “Малын хулгай болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүсиин аймгуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн Хархоринд суманд боллоо.  Уг зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗөвлөлийн дарга А.Ишдорж, сумын ИТХ дарга, сумын ГХУСАЗСЗөвлөлийн дарга Л.Ганбат болон Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын удирдлагууд, хууль хяналтын байгууллагуудын бусад төлөөллүүд оролцож малын хулгай болон авто замын хөдөлгөөний аюулгүй ...

      “ХҮҮХЭД ӨНӨӨДРИЙН ИРГЭН” СЭДЭВТ 3 САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ. 2017.02.16-нд  Хархорин сумын “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-аас Хүүхдийн хүчирхийлэл, эрсдэлд өртхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд өнөөдрийн иргэн” сэдэвт 3 сарын аяны нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт багш, сурагч, эцэг эхчүүдэд баярлалаа. Хүүхэд хамгааллын хамтарсан баг   2017.02.16 Хархорин сум ...

                    2017 ОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.02.03-ны өдрийн хуралдаанаар байгаль орчныг хамгаалах 2016 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, 2017 онд байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.  2016 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг онцолвол Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд нийт 8 удаагийн экологийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа олон нийтийн ажил зохион байгуулж 1100 орчим өсвөр үе, иргэдийг хамрууллаа.  Улс болон аймгийн орон нутгийн хөгжлийн ...

    ХАРХОРИН СУМ 2016 ОНЫ АЖЛАА  ХАНГАЛТТАЙ САЙН ГЭЖ ДҮГНҮҮЛЛЭЭ. Аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас хамтарсан хяналт шинжилгээ үнэлгээний баг 2017.01.09-11-ний өдрүүдэд Хархорин суманд ажиллаа. Сумын 2016 оны ажлыг дараах чиглэлүүдээр газар дээр нь хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өглөө.  1. ИТХ-ын чиг үүргийн хэрэгжилтийн үр дүн, 2. Бодлогийн зорилт, холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, 3. Байгууллагуудын чиг үүргийн үзүүлэлт,  4. Байгууллагуудын ил тод, шударга байдал, 5. Үйл ажиллагааны үр дагвар, хэрэглэгчдийн үнэлгээ,  6. Гүйцэтгэл ...

    ХАРХОРИН СУМ 2016 ОНЫ АЖЛАА  ХАНГАЛТТАЙ САЙН ГЭЖ ДҮГНҮҮЛЛЭЭ. Аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас хамтарсан хяналт шинжилгээ үнэлгээний баг 2017.01.09-11-ний өдрүүдэд Хархорин суманд ажиллаа. Сумын 2016 оны ажлыг дараах чиглэлүүдээр газар дээр нь хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өглөө.  1. ИТХ-ын чиг үүргийн хэрэгжилтийн үр дүн, 2. Бодлогийн зорилт, холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, 3. Байгууллагуудын чиг үүргийн үзүүлэлт,  4. Байгууллагуудын ил тод, шударга байдал, 5. Үйл ажиллагааны үр дагвар, хэрэглэгчдийн үнэлгээ,  6. Гүйцэтгэл ...

      Хархорин сумын Насан туршийн боловсролын нэгжийн 2014-2016 оны хичээлийн жилийн дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтууд хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөний  дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын хичээлийг 1-12 дугаар ангиудад, холимог бүлгээр 9- 40 насны нийт 83 иргэн хамрагдсанаас 5 иргэн бага боловсрол, 13 иргэн суурь боловсрол 24 иргэн бүрэн дунд боловсрол эзэмшиж цаашид боловсролоо дээшлүүлэх, мэргэжил эзэмших, их дээд сургуульд элсэн суралцах нөхцөл боломж нэмэгдэж,  ажил  амьдралынх нь  шинэ хуудсыг нээгдэж  байна.         ...

Энэ жилийн тус өдрийг гялгар уутны хэрэглээнээс татгалзах, даавуун уутыг хэрэглэх аян өрнүүлж аж ахуй нэгж байгууллага, иргэд, ЕБС-ын эко клубуудтай хамтран ажиллаа. Тус аянд ЗДТГ, ОХБЦГХЗахиргаа, “Хархорин ус суваг”ОНӨААТҮГ, “ЭБЦДҮС”ТӨХК, Хас банк, Төрийн банк, УЦУОШ-ны Хархорин салбар, Хархорин Нэгдсэн эмнэлэг зэрэг аж ахуй нэгж байгууллагын 200 орчим албан хаагч иргэд хамрагдаж гялгар уутны хэрэглээнээс татгалзаж давуун уут хэрэглэхээр боллоо. Арвижих, Найман зуу, Наранбулаг супер маркеттай хамтран нэг өдрийг гялгар уут худалдаалахгүй байж даавуун уутыг сурталчилах өдөрлөгийг ЕБС-ын эко клубуудтай хамтран ...

Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, хүүхэд багачуудын авъяас чадварыг нээх, оролцоог нэмэгдүүлэх, хамтын үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор зохион байгуулж 600 гаруй хүүхэд хамрууллаа. Баярын арга хэмжээнд  ЕБС-ийн сурагчдын урлагийн тоглолт зохиогдон, “Хүүхдийн төлөө зөвлөл”-өөс сурлага, урлаг, спортын төрлүүдээр улс аймагт амжилттай оролцож бусдыгаа манлайлсан шилдэг сурагчид болон Сурагчийн өөрөө удирдах байгууллагуудад гарын бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Дуут жагсаал”-ын уралдаан зохион байгуулагдаж ОЦЦ-ийн ...

Ганган-Орхон багийн хамтарсан баг ДЗОУБ-тай хамтран багийнхаа тоглоомын талбайд хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулж үйл ажиллагаагаа сурталчиллаа.                     ...

"Залуучуудын хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд Дижитал цахим баримтжуулалтын сургалтыг албан байгууллага, ААН-үүдийн мэдээлэл технологи хариуцсан ажилтан, гэрэл зураг сонирхогчдод 5 сарын 27,28-ны өдөр зохион байгуулаа. Сургалтыг ажлын хэсгийн гишүүн Хархорум музейн менежер Ж.Батмөнх зохион явууллаа.               ...

Улаан бурхан, Улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтын аяныг байнгын 2 цэг, явуулын 3 хэсгээр амжилттай зохион байгуулагдаж 18-30 насны 1420 залуусыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хамрууллаа.                   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр