2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага манай суманд зохион байгуулагдлаа. Цэрэг татлагын комиссоор 18-25 насны 344 залуу орсноос цэргийн албанд 18 залуу мордоно.       ...

Хархорин сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Урлаг, спортын наадам зохион байгуулах тухай” А/249 дүгээр захирамжаар “Миний нутаг сайхан” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж, тэмцээн уралдааны төрөл, багийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Тус арга хэмжээ нь урлагийн 8 төрөл, спортын 9 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Хархорин суманд өдөр тутмын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн 128 байгууллагыг 8 багт сугалаагаар хувааж баг тус бүр 16 байгууллагын бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон. Та бүхэнд 8 багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Жич: Удирдамжийг багийн ...

Сумын нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, “Ахмадын баяр”-аа өнөөдөр сумын соёлын төвд зохион байгууллаа. Ахмадын баярыг сумын Засаг дарга Г.Одгэрэл нээж, ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Ахмадын хорооны дарга А.Ганболд нар оролцон нийт ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ. Баярын үеэр залуу хойч үедээ үлгэр дуурайлал болон үеийн нөхдөө манлайллан амжилт гаргасан ахмадуудад төр засгийн, сум орон нутгийн шагналуудыг гардууллаа. Нийт ахмадууддаа “Ахмадын баяр”-ын мэндийг дэвшүүлэн эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.         ...

  ...

  ...

Аймгийн орон нутгийн төсвийн санхүүжилтээр ерөнхий боловсролын 4 сургууль, 5 цэцэрлэг, 2 дотуур байрны дотор, гадна талын нийт 12 объектод дуу, дүрсний өндөр үзүүлэлттэй 122 ширхэг иж бүрэн хяналтын камерыг суурилуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.   ...

  ...

Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Ахмадын хороо хамтран “Ахмадын спортын бага наадам”-ыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгуулж байна. Тус наадамд 4 бүсийн 18 сумын 280 гаруй шигшээ тамирчид оролцож, шатар, ширээний теннис, софьт волейбол, шагайн харваа, дартс, граунд гольф зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөж байна. Баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.       ...

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүдийн хамтаар 2023.09.22, 23-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзан “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн шинэчлэл, авлигатай хийх тэмцэл, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр МУ-ын Ерөнхий сайдын албыг хүлээн авснаас хойш анх удаа Өвөрхангай аймагт ажиллаж байгаа бөгөөд 2024 оны улсын төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө ийнхүү ажиллаж байгаагаараа онцлогтой байлаа. МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт иргэдтэй уулзалт зохион байгуулахын зэрэгцээ ...

  ...

...

2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 04-ний өдрийн 08:30 цагт сумын Соёлын төвд эхэлнэ. Цэрэг татлагад 18-25 насны залуучууд бүрэн хамрагдна. (2005 оны 1 дүгээр дамжааны оюутнууд сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтаа харъяа багийн Засаг даргадаа өгч өөрийн биеэр цэрэг татлагын байранд ирэхгүй байхыг зөвшөөрнө) Мөн 1997 оны цэргийн албанд татагдах нас өнгөрсөн залуучууд их дээд сургуулийн диплом, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж, тооцоо дуусгана. Цэрэг татлагаар ороход анхаарах зүйлс: -18-25 насны залуучууд сумын Нэгдсэн эмнэлэгт эрт илрүүлэг, шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой бөгөөд эрүүл мэндийн ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр