Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 22 дугаар тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 23-аас 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Засаг Даргын Тамгын Газар 106 тоот өрөө. Утас: 70327399, 88052339   ...

Монголын хуульчдын холбоо, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Засаг даргын Тамгын газар дээр зохион байгуулж, ШШГХ, нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангийн алба хаагчдад хууль эрх зүйн сургалт зохион байгуулж, 46 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө туслалцааг өглөө.   ...

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА, ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО, ХАРХОРИН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХАМТРАН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУЛ ИРГЭД ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ.   ...

2019 онд сумын хэмжээнд нийт 9723.0 га-д тариалалт хийснээс 6860 га-д улаан буудай, 10 га-д арвай, 110 га-д овьёос, 400 га-д малын тэжээл, 2110 га-д тосны ургамал, 123 га-д төмс, 95 га–д хүнсний ногоо тус тус тариалж, одоогоор 5710 гагаас 5773 тн улаан буудай, хураан авч сумын дундаж 10,1 цн га байна. 10 га-гаас 7 тн арвай, 510 гагаас 650 тн малын тэжээл, 900 гагаас 300 тн тосны ургамал, 123 гагаас 1291,5 тн төмс, 95 гагаас 950 тн хүнсний ногоо тус тус хураан авч, 7000 га-д уриншийн боловсруулалт хийгдээд байна. Ургац хураалт 88 хувьтай байна.   ...

Засаг даргын захирамжаар байгуулагдсан Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Сумын аюулгүй нөөцөд 13 тн хорголжин тэжээл, 4000 боодол буюу 100 тн ногоон тэжээлийг нөөцлөөд байна.
Малчдаас ногоон өвс, ногоон тэжээлийн захиалга авч эхний ээлжинд Дорнод аймгаас 1000 боодол өвсийг зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлэхээр боллоо. Өвс нийлүүлэх ажил цаашид үргэлжилнэ. Малчид өөрсдийн бололцоогоор хадлан тэжээл бэлтгэж, 3765 тн өвс, 921 тн гар тэжээл, 330 тн хужир шүү бэлтгэлээ. ...

“Эрдэнэс Таван Толгой” ХК- аас иргэдэд эзэмшүүлж байгаа 1072 хувьцааг хоёр дахь зах зээл дээр зарах, худалдаалах бэлтгэл ажлын хүрээнд тус компаниас иргэн Таны хувьцааг шалгах, баталгаажуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 15:00 цагт Соёлын төвд зохион байгуулна.
Тус арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож мэдээлэл авна уу.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, САНХҮҮГИЙН АЛБА ...

Хархорин сумын уугуул пауэрлифтингийн ОУХМ Тайвантөмөрийн Амарзаяа 2019 оны 10 сарын 03-06ны өдрүүдэд Оросын холбооны улсад зохион байгуулагдсан Пауэрлифтингийн ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож бүх жингийн Абсолют Цомын аварга боллоо. Мөн WPC-AWPC Холбооны Raw пауэрлифтингийн -110кг, 320кг, 200кг, 265 кг өргөж түрүүллээ. 2014,2015 онуудад дэлхийн цомын аварга болж байсан билээ.    ...

  ...

Зөрчлийн улмаас түр саатуулагдсан мотоциклыг эзэмшигчид нь буцаан олгоход бүрдүүлэх материал: 1. Багийн Засаг даргын тодорхойлолт 2. Иргэний өргөдөл:  Марк, өнгө, улсын дугаар, хэзээ, хаана,ямар зөрчлийн улмаас саатуулагдсаныг тодорхой бичих 3. Банканд 10 хоногийн мөнгө тушаасан баримт:  Хүлээн авах данс: Хаврын урь сургалтын төв  Хаан банк 5564126038  Төрийн банк 190000523890  30.000 төгрөг тушаана.   ...

Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг сурталчлан таниулах, бизнесийн түншлэл тогтоох, зах зээлээ өргөтгөх боломж бүрдүүлэх, чанар стандартад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, харилцан туршлага солилцож бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлж орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах зорилготойгоор Арвайхээр хотноо 2019 оны 9 сарын 22-24 ний өдрүүдэд зохион байгуулагдсан “ӨВ ТҮНШЛЭЛ-2019" үзэсгэлэн арга хэмжээнд 3 аж ахуйн нэгж, 7 иргэн сумаа төлөөлөн амжилттай оролцлоо. 3-р багийн иргэн Л.Жамсранжавын үржүүлж байгаа Орхон үүлдрийн 2 настай эм хонь ШИЛМЭЛ МАЛ ...

Шанх багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 2 нд, Нарийн хүр багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 3нд, Орхон багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 4 нд, Онгоцон ухаа багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 5 нд, Эрдэнэтолгой багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 6 нд, Жалбаа багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 7 нд , Вангийн овоо багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 8нд, Ганган Орхон багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 9 нд болох тул багийн иргэд хуралдаа идэвхтэй оролцоно уу.   ...

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдааны эхэнд “Эрдэнэ-Зуу” хөтөлбөрийг баталлаа.
XVI зууны сүүлчээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын туурин дээр баригдан өнөөг хүртэл оршиж ирсэн Эрдэнэ-Зуу музей нь түүхийн ховор нандин, хосгүй үнэт зүйлсийг хадгалж буй шашин, соёлын томоохон төв юм. Нийт 8 барилга, байгууламж, 7 мянга гаруй үзмэр цуглуулгатай Эрдэнэ-Зуу музейг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчид ихэссэний улмаас хадгалалт, хамгаалалтыг ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр