АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД; Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж  2017оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагаас зам тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. ...

        “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. НҮБ-аас жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны өдөр” болгон тэмдэглэж байхаар зарласан. Тэмдэглэлт өдрийг угтаж аймгийн БОАЖГ, ОХБЦГХЗахиргаа, “Хархорин ус суваг”ОНӨААТҮГ, ЗДТГ, Ус цаг уур орчны шинжилгээний Хархорин салбар хамтран “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгөөр байгаль орчин экологийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа мэдээлэл хийж ААНБ-уудын төлөөлөл, ЕБС-уудын Эко клубын сурагчдыг хамрууллаа. 2017.03.20 Хархорин сум ...

        ХАРХОРИН СУМЫН “АТГА ДҮҮРЭН”ХХК-НЫ ЗАХИРАЛ н.АЗЖАРГАЛ, ГАНБАА ЛАМТАЙ ХАМТРАН БАЯНЗҮРХ УУЛЫН ГЭМТСЭН ЗАРИМ ХУШ МОДНУУДАД БУДАГ ТҮРХЭЖ ХАТХААС НЬ СЭРГИЙЛЭХ, ДАХИН УРГАХ АРГА ХЭМЖЭЭ АВСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. НҮБ-аас Жил бүрийн 3 сарын 21-ний өдрийг “Дэлхий ойн өдөр” болгон тэмдэглэдэг.  Хархорин сумын нийт газар нутгийн 6,5% буюу 16.403га газрыг ойн сан эзэлдэг бөгөөд үүнээс 230 га-г хушин ой эзэлдэг. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах ...

      "АХМАДАА ДЭЭДЛЭХ ЖИЛ"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО. Хархорин сум “Ахмадаа дээдлэх жил”-ийн нээлтийг 2017.03.15-ны өдөр зохион байгууллаа. Нээлтэнд аймгийн Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, сумын Засаг дарга Л.Энхбат, ЗДТГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ж.Орхон, Ахмадын хорооны дарга А.Пүрэвсүрэн нар оролцлоо.  Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг, ЗДТГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ж.Орхон сумын ажлын төлөвлөгөөг тус тус танилцууллаа.  Зорилтод жилийн хүрээнд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг ...

          1245 ОНД РОМЫН ПАПААС ГҮЮГ ХААНД ИЛГЭЭЖ БАЙСАН ЗАХИДАЛЫН ХУВИЛБАР ХАРХОРИНД ИРЛЭЭ. 1245 онд Ромын Пап IV Инноченциодоос Монголын гуравдугаар их Гүюг хаанд илгээсэн захидал Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ. Энэхүү захидлын хувилбарыг Хархоринд ирүүлэх тухай хүсэлтийг 2 жил орчмын өмнө гаргаж байсан бол өнөөдөр хүсэлтийн дагуу Ромын Ватиканы Вант улсын түүхийн музейгаас уг захидлын хувилбарыг Хархоринд шилжүүлэх болсныг Итали улсын иргэн Padre Giorgio Marengo эх хувийн зөвшөөрөгдсөн цорын ганц хувилбарыг Хархорорум музейд хүлээлгэн өгч ховор нандин үзмэрийг нэгээр ...

      МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭЛГИЙГ ГАРДУУЛЛАА. XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин Тахиа жилийн хаврын тэргүүн сар шинийн баярыг угтан 100-гаас дээш настай ахмадуудад өгдөг Монгол улсын ерөнхийлөгчийн бэлгийг Ганган Орхон багийн өндөр настан Д.Чанцалгуай, Вангийн Овоо багийн өндөр настан Б.Нацагнямгуай нарт сумын Засаг дарга Л.Энхбат гардууллаа.  2017.02.25 Хархорин сум ...

      “МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-Ы  ХҮРЭЭНД МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ. Эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын хүндрэлийг малчид даван туулахад туслах зорилготой “Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд Хархорин суманд 20 тонн өвсийг тусламжаар, 30 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор хувиарлан 2017.02.22 нд сумын удирдлагуудад ХХААХҮЯ-ы жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Н.Дондогдорж хүлээлгэн өглөө. Мөн аймгийн онцгой комиссын шийдвэрээр тэжээл шаардлагатай өрхүүдэд зээлийн гэрээгээр аж ахуйн нэгжүүдээс ...

  ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.  “Францын хүнсний тусламжийн хөрөнгийг ашиглах тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй өрхийн аж ахуй, ЖДҮ-г дэмжих зорилгоор хөнгөлөлттэй бичил зээл олгохоор төлөвлөж байна.  Иймд дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн төслүүдийг сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах дэд хороогоороо хэлэлцэн, төслийн болон банкны шалгуурт тэнцсэн, аймаг, орон нутгийн бодлогот нийцэж буй төслүүдийг ...

  ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!! ...

    ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ. Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бүс тогтоох зорилгоор голомт бүхий сумдтай хил залгаа орших Нарийн хүр, Онгоцон ухаа, Жалбаа багийн 59 өрхийн 21,000 толгой хонин сүргийг вакцинжуулж малчдыг мэдээллээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Уг арга хэмжээнд Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, Улсын байцаагч, “Дэлийн бүрд”, “Жалбаа таван эрдэнэ”, “Аяган зураа” мал эмнэлгийн нэгжийн эмч, багийн Засаг дарга нар хамтран гүйцэтгэлээ.  МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГ 2017.02.21 ...

    ӨВӨЛ, ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ХОРИГЛОЛОО. Уяачдын анхааралд: Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг баталсан. Дээрх жагсаалтын 3.10.2-т “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг хориглоно” гэж заасан тул өвөл, хаврын улирлын хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна. Хурдан морины уралдаан зохион байгуулж хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул эрсдэл учруулсан ...

    ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН  АЙМГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО. Өвөрхангай аймгийн Гал бичин жилд хөдөө аж ажуйн салбарт ажил үйлсээрээ тэргүүлсэн, мал сүргээ тогтвортой өсгөж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн аймгийн сайн малчин, шилдэг фермер, шилдэг тариаланчийн шагналыг гардууллаа.  Аймгийн сайн малчинаар Орхон багийн малчин О.Дашдаваа, Шанх багийн малчин Ч.Амаржаргал, Жалбаа багийн малчин М.Мягмаржав, Онгоцон ухаа багийн малчин Ц.Баасан, Шилдэг фермерээр “Зулзган ой” хоршооны фермерч Д.Сарантуяа, Шанх багийн Улсын сайн малчин П.Отгонсүх аймагтаа хамгийн олон буюу 619 адуу тоолуулж ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр