Хог ачих хуваарь: 3 сарын 30-нд Арцатын 5-9-р гудамж 3 сарын 31-нд  Арцатын 10-14-р гудамж 4 сарын 1-нд  Арцатын 15-19-р гудамж 4 сарын 2-нд Арцатын 20-21, ГОБагийн дэнж 1-6-р гудамж 4 сарын 3-нд  Мойлт 1-5-р гудамжийн  хогийг ачих  тул хогоо битүүмжилж  шуудай, саванд хийж гаргаж тавина уу.             Хот тохижилтын алба ...

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 26 -ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл сумын нутаг дэвсгэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд Өв Ар Шанд ХХК албан байгууллагуудад ариутгал хийж байна. Аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагууд 95283966, 89776669 утсаар холбогдож халдваргүйтгэл хийлгэхийг мэдэгдье. Засаг даргын Тамгын газар.         ...

Хүүхэд гэртээ аюулгүй орчинд өсч хөгжихөд эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас санаачлан #Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяныг зохион байгуулж байна.
Та хүүхдээ болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлж, өдөр бүр дараах асуултаар үзлэг хийн шалгаж, эрсдэл байгаа бол нэн даруй засаж хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаална уу. ХҮҮХДИЙН ОРЧИН АЮУЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ.   ...

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хүүхэд багачуудын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, оюуны бүтээлийг дэмжих зорилгоор Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас зохион явуулж буй гар зураг, захидал, эссэ бичлэгийн уралдааны удирдамжийг хүргэж байна.
Хүүхдүүд та бүхнийг уралдаануудад идэвхтэй оролцохыг хүсье.     ...

 Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих  Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх  Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх  Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах  Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)  Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх; ...

Малчид, мал бүхий иргэд малын борог, сэг зэмийг хогийн цэгээс бусад зөвшөөрөлгүй газар ил задгай хаях тохиолдол гарч байна. Энэ нь орчны бохирдол үүсэх, халдварт өвчин гарах өндөр эрсдэлтэй тул малчид малын сэг зэмийг сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт хаяж , Мал эмнэлгийн тасагт хандан халдваргүйтгэл хийлгэж байхыг анхааруулж байна. Зориулалтын бус газарт малын сэг зэм, хог хаягдал хаясан 2 иргэнд зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулаад байна. Гудамж талбай, үерийн далан суваг, зориулалтын бус газарт малын сэг зэм болон энгийн хог хаягдлыг хаясан талаар мэдээллийг 92062651, 92066596 утсанд өгнө үү . Засаг даргын Тамгын газар. ...

Хархорин суманд энэ 7 хоногт их хэмжээний цас орж, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсан. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээгээр ойрын өдрүүдэд дулаарах төлөвтэй байгаа учир Шар усны үер буух ЭРСДЭЛТЭЙ байна. Иймд: - Цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмынхоо цасыг зайлуулах - Суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар: - Газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас ...

2020 оны 03 дугаар сарын 07-нд #баруун аймгуудын нутаг, #төвийн аймгуудын нутгийн #хойд хэсгээр, 03 дугаар сарын 08-нд #ихэнх нутгаар #цас орж, #салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл #ширүүсэн, #цасан болон #шороон #шуурга шуурах төлөвтэй байна. Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, ...

2020.02.15 Өвөрхангай аймгийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай” А/ 55 тоот захирамж гарсантай холбогдуулан сумын Онцгой комиссын ээлжит хуралдаан болж, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, 2020 оны 02 сарын 10-ны өдрийн сумын Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, сумын Шуурхай штабыг байгуулан, ажлын төлөвлөгөө гаргалаа. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шуурхай штабын жижүүр 09.00-20.00 ...

  ...

    2020.02.10 Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, зарим шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар сумын Онцгой комисс хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэг тусгай төлөвлөгөө гарган яаралтай үед ажиллах, мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах, эмчилгээ эрхлэх 3 багийг ажиллуулж байна. Яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, эмнэлгийн хангамж 92 хувь, шинэ короновирусийн дэгдэлтийн үеийн бэлэн байдлын эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 98 хувьтай , сэжигтэй тохиолдол илэрсэн үед халдвартын тасгийг бүрэн чөлөөлж 10 ор бэлэн байдалд байх зохион байгуулалттай ...

Хог ачих хуваарь: 2 сарын 10-нд Өл 14-18-р гудамж 2 сарын 11-нд Өл 19-21, Луваанжалба 1-5-р гудамж 2 сарын 12-нд Луваанжалба 6-10, сувгийн урд хэсэг, Соёмбо хороолол 2 сарын 13-нд Сувгийн хойд хэсэг, Усжуулах 2 сарын 14-нд Сайрын хойд хэсэг өндөр настны хороолол, Сайрын 1-9-р гудамжийн хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу. Хот тохижилтын алба   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр