...

  Манай сургуулийн барилга 2011 онд баригдаж 2014 онд ашиглахад бэлэн болж,  улсын комисс хүлээн авсан. 2017 онд БСШУС-ын сайдын А/138 тушаалаар  Монголын бурханы шашны дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль нэртэй үүсгэн байгуулагдсан бөгөөд  сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2018 онд аваад Улсын бүртгэлд 2019 оны 01 сарын 13 нд  бүртгэгдсэн. Өвөрхангай аймгийн засаг даргын 2019 оны 04 сарын 19-ны А/254 захирамжаар 12 ажилчдын орон тоотой буюу Захирал 1, сургалтын менежер 1, багш 3, Нягтлан 1,  Нярав 1, үйлчлэгч 1, жижүүр 4, орон тоо нормативаар батлагдаж үйл ажиллагаагаа ...

 Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр их наяд төгрөгийн ажлын байрыг хадгалах зээлийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгох ажил эхлээд байна. Арилжааны банкаар дамжуулан олгох уг зээлд хамрагдах аж ахуйн нэгж  барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Зээлийн батлан даалтын санд хандах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг ...

  Өвгөдийн голомтыг сахиж, малч уламжлалыг залгамжлан, олон жилийн уйгагүй хөдөлмөр, үлгэр дуурайллаараа АЙМГИЙН МАНЛАЙ АВАРГА болсон Орхон багийн малчин О. Дашдаваа, Ц. Ичинноров, АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН болсон Жалбаа багийн малчин С. Пүрвээхүү, Л. Алтанцэцэг, Онгоцон ухаа багийн малчин П. Лхагважав, С. Оюунбилэг, Шанх багийн малчин Н. Түмэн-Өлзий, З. Гэрэлмаа, Орхон багийн малчин Ц. Эрдэнэхуяг, Ж. Батдулам, Ц. Бат-Оюун, Б.Болормаа нар өнөөдөр шагналаа гардан авлаа. Аварга малчдадаа сумын ИТХ, ЗДТГ-ын зүгээс хүндэтгэл үзүүллээ. ЭРХЭМ ХҮНДТЭЙ АЛДРЫН ЭЗЭДДЭЭ ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ...

ЭКО ХАРХОРИН төсөл АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЪЯ аян Вангийн овоо багийн иргэн Ж.Ганзоригийнх 2012 оноос хашаандаа мод, бут хүнсний ногоо тариалж эхэлсэн. Энэ жил чацаргана, бургас, үхрийн нүд, сонгино, төмс, лууван, хүрэн манжин хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль, амтат болон халуун чинжүү, салатны навч тарьж ургацаа хураан авч байна. Хүнсний болон нарийн ногоогоор өрхийн хэрэгцээг хангахаас гадна иргэдэд захиалгаар борлуулж байна. Ногооны усалгаагаа тонны саванд ус татахаас гадна борооны ус хуримтлуулж шийджээ. Тэрээр мөн монгол гутал хийж борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон ...

Хархорин сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв болон Аз хур номын их дэлгүүр хамтран 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 20%-72%-ийн хямдралтай номын худалдааг Хархорин суманд зохион байгуулахаар боллоо. Номын худалдаа Соёлын төвд зохион байгуулагдах бөгөөд дотоод, гадаадын зохиолчдын 300 шахам нэр төрлийн номоос уншигч та сонголтоо хийх боломжтой. ЗӨВ ҮРИЙГ НОМООС ЗДТГ, Соёлын төв.     ...

Нарийн хүр багийн иргэн, аймгийн аварга малчин Ц. Гончигсүрэнгийнх Зүүн намагт намаржиж байна. Тэрээр 1989 онд илгээлтээр малчин болж САА-д бяруу, хонь маллаж байгаад 2003 оноос эхнэр П.Алтанбаганын хамт хувийн мал аж ахуй эрхлэн, уйгагүй хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө мал сүргээ өсгөн 2012, 2015 онуудад " Сумын аварга малчин " , 2017 онд " Аймгийн аварга малчин" , " Мянгат малчин" болжээ. Сүү, цагаан идээ боловсруулж ашиг шимийг нь хүртэхээс гадна дэл, сүүл, ноосоор оосор хошлон, тоононы эргүүлэг, олом зэргээ томж, уламжлалт аргаар арьс ширээ өөрсдөө боловсруулан хазаар, ногт, зэл, татлага, сур хийж ахуйдаа хэрэглэж байна. 2019 онд ...

Төрийн албаны ерөнхий шалгалтын ЦАХИМ БҮРТГЭЛ 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цагт эхэлж байна. Иймд ерөнхий шалгалтад цахимаар бүртгүүлэх иргэд шалгалтын болзол, журам, заавар болон шалгалтын талаарх мэдээлэлтэй сайтар танилцаж бүртгүүлэхийг хүсье. Цахим бүртгэл 30 хоногийн хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 14-ний 14:00 цаг хүртэл явагдана. Ерөнхий шалгалтад 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны хооронд цахимаар бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгана уу. Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 ...

2020 оны 9 дүгээр сарын 15-ны 20.00 цагаас 9 дүгээр сарын 16-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хархорин сумын нутгаар : Үүлэрхэг, хур тунадас орно. Салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 2-4 градус , өдөртөө 11-13 градус дулаан байна. Цаг уурын алба   ...

Онгоцон ухаа багийн иргэн Ц.Баасангийнх Азарын өвөрт намаржиж байна. Тэрээр эхнэр П.Пүрэвжавын хамт малаа 5 төрөл дээр өсгөж, 2013 онд " Сумын аварга малчин " , 2017 онд" Аймгийн аварга малчин" , " Мянгат малчин" , 2019 онд "Алтан төлийн эзэн", "Алтан ишигний эзэн" болжээ. Цагаан идээгээ боловсруулан жил бүр зохион байгуулагддаг сум болон аймгийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд хөхүүрийн айраг, ингэний хоормогоороо тогтмол оролцож, 2013, 2015 оны “Шилдэг эко бүтээгдэхүүн”- ий шагналыг хүртэж байжээ. Тэднийх хуванцар сав суулгаас бүрэн татгалзан эцэг өвгөдөөс уламжилж ирсэн модон андуу болон , үхэр , ямааны арьс ...

Жалбаа багийн иргэн Б.Гомбожав өдөрт 100 бод, 500 бог төхөөрөх хүчин чадалтай мал төхөөрөх газар барьж ашиглалтад орууллаа. Тус газар нь сумын төвөөс зайдуу Эрдэнэтолгой багийн нутаг Сайрт байрлах бөгөөд мал төхөөрөх газрын стандарт шаардлагыг хангасан, цэвэр усны худагтай, бохирын цооногийн асуудлыг бүрэн шийдсэн байна. Нядалгаанд орох малыг бод, богоор нь нь ангилан хашиж, ялган оруулж, мал эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулан нядалж, дайвар бүтээгдэхүүнийг дотор гэдэс, толгой гэж ангилан савлах бөгөөд гулууз махыг сэврээх тасагт бүрэн загсаан хөргөсний дараа хэрэгцээнд нийлүүлна. Үйлчилгээ авахыг хүссэн аж ахуй нэгж, иргэд 99011052 ...

Жалбаа багийн иргэн Б.Гомбожав өдөрт 100 бод, 500 бог төхөөрөх хүчин чадалтай мал төхөөрөх газар барьж ашиглалтад орууллаа. Тус газар нь сумын төвөөс зайдуу Эрдэнэтолгой багийн нутаг Сайрт байрлах бөгөөд мал төхөөрөх газрын стандарт шаардлагыг хангасан, цэвэр усны худагтай, бохирын цооногийн асуудлыг бүрэн шийдсэн байна. Нядалгаанд орох малыг бод, богоор нь нь ангилан хашиж, ялган оруулж, мал эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулан нядалж, дайвар бүтээгдэхүүнийг дотор гэдэс, толгой гэж ангилан савлах бөгөөд гулууз махыг сэврээх тасагт бүрэн загсаан хөргөсний дараа хэрэгцээнд нийлүүлна. Үйлчилгээ авахыг хүссэн аж ахуй нэгж, иргэд 99011052 ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр