Зөөврийн номын сан нь "Эртэч Хархорин "-ч “Хархорин Итгэл-Зүтгэл-Алхалтын клуб, “Хархорин Мерида дугуйн клуб”-ийн гишүүд болон эрүүл мэнддээ анхаардаг иргэдэд хүрч үйлчиллээ. Энэ удаагийн зөөврийн номын сангаа бид ном уншихын ач тус, хүүхэд насны дурсамжийг сэргээх гэсэн сэдвүүдээр ярилцлаа   Бидний зохион явуулсан "зөөврийн номын сан"-гийн үйлчилгээг дэмжиж цаг заваа зориулж чин сэтгэлээсээ хамтарч ажилласан бүх хүмүүсдээ МАШ ИХ БАЯРЛАЛАА       ...

Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэний түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОУ-ын уран хагалгааны алтан медальт, уран хагалгааны 8 удаагийн улсын аварга Ц.Бадам-очир агсаны нэрэмжит газар тариалан эрхлэгчдийн ажил мэргэжлийн уралдаан боллоо.
Уралдаанд Өвөрхангай аймгийн 19 сумын тариаланчид оролцож авьяас ур чадвараа сорьлоо.   ...

Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэний түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах газар тариалан эрхлэгчдын ажил мэрэгжлийн уралдаан, шинэ техник технологийн үзүүлэх сургалт, ФАРМ ШОУ-2019 арга хэмжээ 2019.06.29-ний өдөр 10:00 цагаас Спортын ордны талбайд болно. Орой нь 18:00 цагаас шоу тоглолттой. Тоглолтонд Outlaw, Fire хамтлаг, МУГЖ У.Далантай, Х.Болормаа, Ч.Амаржаргал, СТА дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар оролцоно.  Иргэд та бүхнийг арга хэмжээнд оролцохыг урьж байна. Зохион байгуулагч Хархорин сумын ЗДТГ, МТҮХолбооны Өвөрхангай аймгийн салбар зөвлөл Ивээн тэтгэгч ...

6 сарын 24-нд Мойлт 13-16-р гудамж
6 сарын 25-нд Сансар 1-8-р гудамж
6 сарын 26-нд Сансар 9-10, Од хороо 1-5-р гудамж 6 сарын 27-нд Од хороо 6-10-р гудамж  6 сарын 28-нд Өлийн 1-6-р гудамжийн хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу.   ...

Хөл газрын ургамалын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөл газрын ургамалын ургалтыг зогсоож, дахин ургуулахгүй байх зорилгоор шарилж лууль, хөл газрын ургамал цэвэрлэхийг зөвлөж байна.  Шарилж цэвэрлэх ажлыг 6 сарын 20-оос 07 сарын 05-ны хооронд, 8 сарын 5-20-ны хооронд шарилж, хөл газрын ургамалыг цэвэрлэх ажлыг 2 үе шаттай цэвэрлэх нь үр дүнтэй. Шарилж луулийг цэвэрлэхдээ булцуу ...

Өвөрхангай аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй бороо шивэрнэ, Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөндөө 15-20 градус, өдөртөө 26-27 градус дулаан байна. 23,24-нд нутгийн хойд хэсгээр 25,26-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай борооны өмнө салхи түр зуур ширүүснэ шөндөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай усархаг бороо, ихэнх нутгаар орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг иргэдэдээ анхааруулж байна. Иймд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр ...

"Цагаан уул" уран зургийн галерей 2017 онд Монголын Дүрслэх урлагийн уран бүтээлчдийн бүтээлийг олны хүртээл болгохоор байгуулагдсан. 
Улаанбаатар хотод Говь ХХК үйлдвэрийн дэлгүүрийн хажууд байрлаж байгаад 2019 оны 6 сараас Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирээд байна. 2018 онд Улаанбаатар Олон Улсын дүрслэх урлагийн наадамд Л.Очирсүх, Н.Мөнхзаяа нарын хамтарсан "ЭХ" үзэсгэлэнгээр оролцсон. 
Манайх уран бүтээлчдийн ...

Хархорин сумын үндэсний баяр наадам 2019.07.08-09-ны өдрүүдэд, "Торгоны зам-2019" аялал жуулчлалын эвент арга хэмжээ  2019.07.15-17-ны өдрүүдэд Эрдэнэзуу музейн баруун талбайд, "Өндөр гэгээний хурд-2019" Өвөрхангай аймгийн сумдын баяр наадамд айрагдсан шигшмэл морьдын уралдаан 2019.07.18-нд Харгантын дэнжид, Атар газар эзэмшсэний 60 жил, Л.Гомбосүрэн баатрын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баяр наадам 2019.07.20-22-ны өдрүүдэд наадмын талбайд тус тус болно.     ...

  ...

Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд сумын төвийн боловсролын гудамж, холбоочдын гудамжны авто зам дагуу 1300м/кв талбайг, Эрдэнэзуу музейн угтах орчныг сайжруулах тохижилтын ажлын хүрээнд 1800м/кв талбайг, нийт 3100м/кв талбайг зүлэгжүүлэх ажил хийгдэж эхлээд байна. 
Иймд иргэд та бүхэн зүлэгжүүлсэн талбай дээгүүр машинаар болон явганаар зорчихгүй байх, мал амьтан бэлчээхгүй байхыг УРИАЛЖ байна. 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр