Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өглөөний 08:00 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 335 иргэн бүртгүүлсэн. Баталгаажилтын хуудсан дээр хуваарилагдсан цагийн хуваарийн дагуу иргэд шалгалтаа өгч эхлэв. Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөөс гадна зөрчил гарахаас сэргийлж оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ...

  Аймгийн шуурхай штаб Улаанбаатар хотоос ирэх, явах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлаар хуралдаж хот хоорондын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Эхний ээлжинд Улаанбаатар хотоос баруун аймгууд руу дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг аймгийн төвд зогсоохгүй байх зохицуулалтыг хийж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв телекамераар тогтмол хянаж ажиллах үүргийг холбогдох албаныханд өгөв. Мөн халдварын голомттой бүсээс /Улаанбаатар хот/ ирж байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгаж, долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд сахиулж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад даалгасан. Энэ хүрээнд гэрийн ажиглалтанд байгаа ...

  Дэлхий нийтийг хамарсан цар тахал, халдварын эсрэг хамтдаа байгаагаа илэрхийлж, албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд хандив өргөж, сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг дэмжсээр байгаа билээ. Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын хамт олон амны хаалт, ариутгалын бодис, 300000 төгрөгийн хандив өргөлөө. Өнөөдрийн байдлаар Тарнын пост, Хяналтын 1 дүгээр цэгт Хархорин сумын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн болон төрийн байгууллагын албан хаагчид, дүйцүүлэх албаны цэргүүд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН ХАНДИВ ӨРГӨЖ БАЙГАА ИРГЭН, ...

    ...

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Б.Цэцэгмаа төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнагдлаа. Тэрээр Арвайхээрийн БОЭТөв болон Хархорины Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 36 жил ажиллаж, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүргээ нэр төртэй биелүүлжээ. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.     ...

  Өвөрхангай аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 335 иргэн цахимаар бүртгүүлсэн байна. Ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Өвөрханга аймгийн хувьд тус шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Политехникийн коллежийн хичээлийн байрны 231, 306 тоот танхимд зохион байгуулна. Иймд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр цахим бүртгэлд хамрагдсан иргэд 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн https://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцана уу. Шалгалтын хуваарийн талаарх дэлгэрэнгүй ...

  3 сарын 09 нд Мойлт 1-4-р гудамж 3 сарын 10 нд Мойлт 5-8-р гудамж 3 сарын 11 нд Мойлт 9-12-р гудамж 3 сарын 12 нд Мойлт 13-16-р гудамжны хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу. ...

  Онгоцон ухаа багийн малчин, аймгийн хошой аварга, аймгийн алдарт уяач Лхагвын Пүрэвдорж УЛСЫН АВАРГА МАЛЧИН боллоо. Аав Д.Лхагва нь аймгийн хошой аварга малчин байсан бөгөөд тэрээр малч удмыг үргэлжлүүлэн 3 дугаар ангиа төгсөн аав ээжийн хамт мал маллан 16 настайдаа сангийн аж ахуйд адуучнаар орж, 1997 оноос одоог хүртэл эхнэр Б.Сүрэнхорлоогийн хамт мал сүргээ өсгөн ашиг шимийг нь хүртэн малч удмыг залгамжлан нутаг усандаа үлгэр дуурайлалтай ажиллаж амьдарч байна. УЛСЫН АВАРГА МАЛЧДАДАА БАЯР ХҮРГЭЖ, ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ. ...

  Сумын төвд нийтийн эзэмшлийн талбайд зориулалтын бус газар мод, нүүрс, түлшний худалдаа эрхэлж байсан иргэдийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Тэргэл нарны туяа “ түлээний захад төвлөрүүлэн үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байна. Цаашид өвс, тэжээлийн худалдаа эрхлэгчдийг нэгдсэн цэгт төвлөрүүлнэ. ...

2021 оны 2 дугаар сарын 26-ны 20.00 цагаас 2 дугаар сарын 27-ны 20.00 цаг хүртэл Хархорин сумын нутгаар : Үүлэрхэг, шөнөдөө цас орно. Салхи баруунаас 7-12 м/с. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. Ус цаг уурын алба.   ...

  ...

  Манай сургуулийн барилга 2011 онд баригдаж 2014 онд ашиглахад бэлэн болж,  улсын комисс хүлээн авсан. 2017 онд БСШУС-ын сайдын А/138 тушаалаар  Монголын бурханы шашны дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль нэртэй үүсгэн байгуулагдсан бөгөөд  сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2018 онд аваад Улсын бүртгэлд 2019 оны 01 сарын 13 нд  бүртгэгдсэн. Өвөрхангай аймгийн засаг даргын 2019 оны 04 сарын 19-ны А/254 захирамжаар 12 ажилчдын орон тоотой буюу Захирал 1, сургалтын менежер 1, багш 3, Нягтлан 1,  Нярав 1, үйлчлэгч 1, жижүүр 4, орон тоо нормативаар батлагдаж үйл ажиллагаагаа ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр