2023.06.20-ны өдөр 12:00 цагаас Хархорин сумын Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзах гэж байна. Энэхүү уулзалтаар: - Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн танилцуулга, мэдээлэл өгөх - Шинэ харилцагч бүртгэх - Бизнесийн түүхээ хуваалцах ярилцлага хийх - Санал, хүсэлт авах гэх мэт үйл ажиллагаанууд явагдана. Бидэнтэй хамт Баярлалаа төвийн зөвлөх багш Ү.Баярмаа "Бясалгал, далд ухамсрын талаарх" ойлголтуудын сургалт орно. Bayarmaa Urnee ХАРХОРИН сумын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ меншион хийгээрэй. Мэдээлэл авах утас: 88002584, 86081516 ...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 54 | Мэдээ мэдээлэл
ЭНЭРЭЛ-ХАРХОРИН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ 10 САРТАЙГААС 8 НАСТАЙ ХҮҮХДҮҮДЭД ӨДӨР БҮР УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА ТУЛ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРУУЛНА УУ. / ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ 09 ЦАГААС 18 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА./ ...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 56 | Мэдээ мэдээлэл
...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 54 | Мэдээ мэдээлэл
Хархорин сумын спорт аяллын аварга шалгаруулах ‘’Эх түүхийн жимээр’’ явган аяллын нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Нийт аялагчдадаа амжилт хүсье ...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 50 | Мэдээ мэдээлэл
Хужирт сумын Дулаан хайрханы зүүн суу Нарийн гол гэх газар Баянгол, Сант сумдын отрын сууриас бог малын мялзан гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэмд шилжсэн тул малчид Та бүхэн малаа байнгын хариулгатай байлгаж малын шилжилт хөдөлгөөн хийхгүй, ажиглаж тандаж байхыг анхааруулж байна. Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хурга, ишгэнд хийж эхэлнэ. Малчид Та бүхэн товлосон хугацаанд хурга, ишгээ вакцинжуулалтад хамруулж, хамтран ажиллаж мал сүргээ хамгаалахыг зөвлөж байна. МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ ...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 45 | Мэдээ мэдээлэл
Суманд үйл ажиллагаа явуулж буй соёлын байгууллагууд, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэ Зуу хийдээс хамтарсан сургалт зохион байгуулж, соёлын өвийг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ эрхлэгч 20 иргэн хамрагдлаа. Сургалтаар “Соёлын өвийн үнэ цэнэ-бидний үүрэг”, “Соёлын дурсгалт газрын аялал жуулчлал”, “Соёлын өвийг ашиглах, хамгаалахад орон нутгийн иргэдийн оролцоо”, “Үйлчилгээний соёл”, “Галын аюулгүй байдал”, “Хүнсний эрүүл ахуй ба ариун цэвэр”, “Худалдаа үйлчилгээний талбайн хог хаягдал бохирдлын асуудал”, “Эрдэнэ Зуугийн түүх”, ...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 44 | Мэдээ мэдээлэл
Сумын төв доторх 7,5 км авто зам дагуух цэвэрлэгээ, үйлчилгээг нийтийг хамарсан ажлын хүрээнд 21 иргэнийг түр ажлын байраар ханган гүйцэтгүүлж байна. Авто замын дагуу цэвэрлэгээ, үйлчилгээ хийсний дараа авто замын завсар арчлалт, хэвтээ тэмдэг тэмдэглэгээний ажлыг эхлүүлнэ. Мөн Нэгдсэн эмнэлгийн арын гүүрний зорчих хэсгийг нээх бөгөөд иргэдийн авто замын хөдөлгөөнд ая тухтай оролцох боломж бүрдэх юм. ...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 46 | Мэдээ мэдээлэл
...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 43 | Мэдээ мэдээлэл
Ерөнхий боловсролын Орхон сургуулийн спорт заалны барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ариун билгүүн” ХХК гүйцэтгэж байна. Барилгын хананы блокон өргийн ажил дуусч, металл сэндвичин дээврийн угсралтын ажил хийгдэж, нийт ажлын гүйцэтгэл 40 хувьтай үргэлжилж байна. Тус спорт заал нь орчин үеийн чанар, стандартад нийцсэн, 1000 гаруй хүүхдийн спортоор хичээллэх орчин нөхцлийг хангасан, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө бүхий байгууламж юм. ...

Харгалзах огноо: 2023-06-19 | Уншсан: 43 | Мэдээ мэдээлэл
Хархорин сумын уугуул Доржийн Норжмоогийн гэгээн дурсгалд зориулж түүний үр хүүхдүүд нь Вангийн Овоо /Од сансар хорооны голд шар худгийн хажууд/ багт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг эхлүүлээд байна. Доржийн Норжмоо нь 1959 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Их Эрээн гэдэг газар төрж, 1968 онд Хархорин сумын Шанхын бага сургууль, 1976 онд Хархорин сумын 8 жилийн сургууль, 1978 онд Хужирт сумын 10 жилийн сургуулийг төгсөж, 1979-1997 он хүртэл Хархорин сумын Дулааны цахилгаан станцад засварчнаар ажиллаж байжээ. Аавынхаа гэгээн дурсгалд зориулж суварга биш нутгийнх нь хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн тоглоомын талбай ...

Харгалзах огноо: 2023-06-13 | Уншсан: 42 | Мэдээ мэдээлэл
...

Харгалзах огноо: 2023-06-13 | Уншсан: 62 | Мэдээ мэдээлэл
Нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Би Энд Би Констракшн” ХХК гүйцэтгэж байна. Барилгын А блок нь 3 давхар, Б блок нь 4 давхар бөгөөд Б блокийн 2 дахь давхрын ажил, А блокийн 1 дэх давхрын каркасны ажил дуусаад байна. Каркасны ажил 45 хувьтай, нийт ажлын гүйцэтгэл 20 хувьтай үргэлжилж байна. 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орсноор өөрийн сумын 13,000 гаруй, тойргийн Өвөрхангай, Архангай, Булган аймгийн сумдын 28,000 гаруй иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. ...

Харгалзах огноо: 2023-06-13 | Уншсан: 47 | Мэдээ мэдээлэл