Өнөөдөр бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшил газрынхаа эргэн тойрон болон хуваарьт талбайгаа цэвэрлэж, шуудайлан ачихад бэлдэж тавина. Айл өрхүүд хашааныхаа ойр орчмыг цэвэрлэн шуудай саванд хийж битүүмжлэн, хуваарьт өдрүүдэд ачуулахыг анхааруулж байна. ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН - ХОГГҮЙ ХАРХОРИН Засаг даргын Тамгын газар   ...

Аймгийн хэмжээнд 2020 жилийн эцэст 19 сумын 17464 малчин өрхөд нийт 4.4 сая мал тоологдсон. Үүнээс 1.9 сая хээлтэгч мал тоологдож, мал хээлтүүлгийн мэдээгээр 1.3 сая гаруй мал төллөхөөр тооцоо гарч бэлтгэл ажлыг хангасан. Өнөөдрийн байдлаар 21.5 мянган мал хээл хаяж, төллөвөл зохих хээлтэгчийн 51.1 хувь буюу 717.2 мянган мал төллөсөнөөс 684.8 мянган төл мал бойжиж, төл бойжилт 95.5 хувьтай байна. Мал төллөлтийн явцыг сумдаар авч үзвэл:  Өлзийт 80.3 хувь буюу 47219, Есөнзүйл 79.5 хувь буюу 64138, Баянгол 92.8 хувь буюу 91092, Сант 94.7 хувь буюу 64563 төл бойжуулж, мал төллөлт хамгийн их хувьтай байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас ...

ӨДӨР БҮРИЙГ ҮР ХҮҮХДЭДЭЭ ЗОРИУЛЖ, ХАЙР ДҮҮРЭН ГЭР БҮЛ, ХАЛАМЖ ЭНЭРЭЛТЭЙ ЭЦЭГ ЭХ БАЙЯ. Засаг даргын Тамгын газар Хүүхэд хамгааллын хамтарсан баг.   ...

Тус газрын харъяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ахуйн хүрээний архидалтын улмаас үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг хохирох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "#Архигүй_Аз_жаргалтай_гэр бүл" соён гэгээрүүлэх, нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан #эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс эхний гурван байрыг шалгаруулж, #шагналыг гардуулан өгөв. Гэр бүл хамгийн тайван, аз жаргалтай орчин. ...

Сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжид хариулгагүй мал орж тарьсан мод бутыг сүйтгэж, ногоон байгууламжид хор хохирол учруулж байгаа тул иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байж, малаа сумын төвөөс гадагш бэлчээн, ногоон байгууламжид мал оруулахгүй байхыг анхааруулж байна. Малаа ногоон байгууламжид оруулсан тохиолдолд тухайн малыг хашиж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдье.   ...

...

Тус сургалтын сургагч багшаар Соёлын өвийн үндэсний төвийн соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга М.Оюунтулга Ph.D, Япон улсын Осака хотын хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ито Кожи Ph.D, Хоккайдо мужийн Самани ардын урлагийн музейн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Такахаши Мисүзү М.S нар оролцлоо. Хархорум музейд зохион байгуулсан сахрын уусмалаар органик эдлэл бэхжүүлэх онол болон дадлага сургалтын тухай болон өөрийн судалгааны ажлын талаар Ито Кожи багш сонирхолтой мэдээллийг өгөв. Мөн музейн гэрэлтүүлэг, гэрэл үүсгүүр болон шилэн эдлэлийн хадгалалт, хамгаалалтын тухай сургалт Монголд урьд нь ...

Хархорины нэгдсэн эмнэлэг нь 1956 онд байгуулагдсан билээ. Өнөөдөр бидэнд түүхэн өдөр тохиож байна. Засаг Даргын 2021 оны 04 сарын 28-ны Б/20 тоот захирамжаар Даш-Осорын Энхзаяа эмч Хархорины Нэгдсэн Эмнэлгийн 11 дэхь Ерөнхий эмчээр томилогдлоо. Д.Энхзаяа эмч маань 1997онд-АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсч улмаар эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн курс мөн эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогоо, мэс заслын дээшлүүлэх, хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо, дотоод шүүрэл үргүйдлийн төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшиж 23-дахь жилдээ төрлөх нутгийнхаа хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Ерөнхий эмч Д.Энхзаяа эмчдээ ажил хөдөлмөрийн ...

Үйлчилгээнд хамрагдаж буй иргэд 04-р сарын хүнсээ мэдэгдэл бичиг авалгүйгээр шууд хүнсний дэлгүүрээс авна уу. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж зайгаа барьж үйлчлүүлэхийг анхааруулж байна. Мөн цахим картаа пин коджуулаагүй байгаа иргэд өөрийн биеэр Төрийн банканд яаралтай очиж үйлчлүүлнэ үү.     ...

Зөвхөн Өвөрхангай аймгийн малчдадаа зориулсан сугалаат хөтөлбөрийн аяныг 2021 оны 04 сарын 1-ний өдрөөс эхлэн 06 сарын 30-ний өдрийг дуустал зарлаж байна. Эрхэм харилцагч та “Хаан Даатгал”-ыг сонгон үйлчлүүлснээр 10 малчин азтан болж. СУПЕР АЗТАН МОТОЦИКЛЫН эзэн болно. Та дэлгэрэнгүй мэдээллийг 99798558, 88298558 дугаарын утсанд холбогдож авна уу.   ...

Өвөрхангай Залуучуудын хөгжлийн төвөөс уриалж байна. ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж. Иймээс та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өдөр бүр идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжицгээе.   ...

Сумын ИТХ-ын 02/02 тоот тогтоолоор 20.19 га газрыг худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшүүлэхээр баталсныг танилцуулж байна.       ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр