Ойн тухай хууль болон МУ-ын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу сумын хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлыг 2021 оны 05 дугаар сарын 15-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулна. Уг өдрүүдэд иргэн бүр 1, аж ахуй нэгж, албан байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, эзэмшил газартаа шинээр ногоон байгууламж бий болгох, нөхөн тарилт хийх, тарьсан модоо арчилж тордож ургуулах, цэнэг усалгаа хийх, хашаа хамгаалалтыг сайжруулах зэрэг ажлыг зохион байгуулахыг уриалж байна. Засаг даргын Тамгын газар     ...

2021 оны 5-р сарын 11-ний 20.00 цагаас 5-р сарын 12-ны 20.00 цаг хүртэл Хархорин сумын нутгаар : Үүлэрхэг, хур тунадас орно. Салхи баруунаас 7-12 м/с. Шөнөдөө 0-2 градус , өдөртөө 16-18 градус дулаан байна. Ус цаг уурын алба   ...

  ...

Сумын төсвийн орлогыг бүрдүүлэх их үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн татварын албаны үе үеийн ахмадууд, одоо ажиллаж буй удирдлага, ажилтнууддаа болон орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж, иргэнийхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлж буй эрхэм Татвар төлөгч Та бүхэндээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн мэндийг дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн: Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр   Хүндэтгэсэн: сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр   ...

Танд хариу урвал илэрч зовиуртай байвал манай эмнэлгийн 70327103 дугаарт холбогдоно уу! Бид танд түргэн шуурхай үйлчлэх болно.   ...

Хархорин суманд 05 сарын 10-ны 12:00 цагийн байдлаар короновируст халдварын эсрэг вакцинжуулалтанд иргэдийн 78% хамрагдсан байна. Вакцинжуулалт 05 сарын 14-ны 17:00 цаг хүртэл өдөр бүр Соёлын төвийн дархлаажуулалтын цэгт 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Эсрэг заалттай шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэдийг маргааш буюу 05 сарын 11-нд нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт эмчийн үзлэгт хамруулж вакцинд хамруулах боломжийг нарийвчлан үзэх гэж байгаа тул иргэдийг хамрагдахыг УРИАЛЖ байна. #ВАКЦИНЖУУЛАЛТ_ДУУСАХ_ХУГАЦАА: 2021.05.14-ны 17:00 цаг   ...

5 сарын 10 нд Мойлт 8-9-р гудамж 5 сарын 11 нд Мойлт 10-12-р гудамж 5 сарын 12 нд Мойлт 13-14-р гудамж 5 сарын 13 нд Мойлт 15-16-р гудамж 5 Сарын 14 нд Орхон хороолол 25,43,60 айлын нийтийн орон сууц айл өрхийн хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу.   ...

  ...

Сумын Онцгой комисс болон хяналтын цэг постуудад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын үйл ажиллагааг дэмжиж төр захиргааны ахмад ажилтан, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Д.Нүрэнзэд үр хүүхдийнхээ хамт 1500000 төгрөг, "Үнэт Монгол" ХХК, " Газрын улаач" ХХК-ийн хамт олон тус бүр 500000 төгрөгийг Онцгой комисст хандивлалаа. Д.Нүрэнзэдийн гэр бүл ИТХ-аас зохион байгуулсан аяныг дэмжиж 500000 төгрөгийг мөн хандивласан байна. Хандив өргөсөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд болон 24 цагаар үүрэг гүйцэтгэн, халдварын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, хүчний байгууллага, төрийн албан хаагчдад талархал илэрхийлье.   ...

2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан тэтгэвэр авагчдад нэг сая төгрөг болон зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Үнэт цаас олгох ажлыг 2021 оны 5 дугаар сарын 8, 9-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа тул сумын Нийгмийн даатгалын тасагт иргэний үнэмлэхтэйгээ ирж авна уу. Холбогдох утас: 70327385   ...

Сумын Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. 1. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс зах, худалдааны төвийн үйл ажиллагааг бүртгэл хяналтын нэгдсэн системийг тогтмол хөтлүүлэн, халдвар хамгааллын дэглэмийг сахин 09.00-18.00 цагийн хооронд ажиллахаар нээж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлж ажиллуулахыг байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болгох 2. Банк, харилцаа холбооны газрууд бүртгэл хяналтын нэгдсэн системийг тогтмол хөтөлж, халдвар хамгааллын дэглэмийг сахин цагийн хуваарийн дагуу ажиллах 3. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг 2021 оны 05 дугаар ...

CR шинжилгээ нийт 94 иргэн. Үүнээс: Тандалтаар 80 Ажиглан тусгаарлах байранд 4 Гэрийн ажиглалт 6 Эмчлэн тусгаарлах 4 Түргэвчилсэн тест 10 иргэн. Үүнээс: Тандалтаар 3 Сайн дураар 7 Хариу арга хэмжээний С. Хүүхэндүү эмчээр ахлуулсан баг 25 өрхийн 60 иргэнээс шинжилгээ авч, 591м2 талбай, голомтын эцсийн халдваргүйтгэл 5-н байгууллагад хийлээ. Эмчлэгдэж байгааа 5 тохиолдлын Ойрын хавьталын 116, Дам хавьталын 209, Гэрийн ажиглалтанд 106, Ажиглан тусгаардах байранд 11 иргэн тус, тус байна.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр