Орон нутгийн хөгжлийн сангийн 3, 6 сая төгрөгийн санхүүжилтээр Хамбын өргөн чөлөө, Гарамбазарын өргөн чөлөөнд 6 ширхэг чиглэлийн камер сууриллууллаа. Хяналтын камерыг сууриллуулснаар иргэдийн аюулгүй байдлыг хангаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг багасгах, зөрчлийг илрүүлэх ач холбогдолтой юм. Засаг даргын Тамгын газар.       ...

УИХ, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн багц хуулиудад олон нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Үүний үр дүнд өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулжээ гэсэн сайхан таатай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл” уулзалт өнгөрсөн баасан гарагт ЭМДЕГ-т зохион байгуулагдсан билээ. Уулзалт тус газрын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон сэтгүүлчид оролцож Эрүүл мэндийн ...

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж: Өнгөрсөн хугацаанд халдвар авч, биеийн байдал маш хүнд байсан 85 настай нэг иргэн өнөө өглөө нас барсан харамсалтай мэдээ байна. Үр хүүхэд, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Өвөрхангай аймаг халдварт цар тахлын амаргүй цаг үеийг туулж байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Тиймээс аль болох гэрээс гарахгүй байх, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдлээс хамгаалахыг иргэн бүр алхам тутамдаа санаж явмаар байна. Бизнес эрхлэгчдийн маань нөхцөл байдал хүнд байгаа учраас худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг нээсэн. Гэхдээ захын хөл хөдөлгөөнийг 50 хувиар ...

  ...

  ...

Арвайхээр сумын нутгийн зөвлөлийг уриалан Хархорин сумын уугуул, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нямдаваа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар, Зэвсэгт хүчний 113 дугаар ангийн ар талын орлогч, ахлах дэслэгч С. Чулуунбат, тээврийн жолооч Р.Бат-Өлзий нар 1000000 төгрөгийн үнэ бүхий халдвар хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодисыг сумын Онцгой комисст хандивлалаа. Хандивыг сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эмч ажиллагсдын хэрэгцээнд зориулан шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Шуурхай штаб.   ...

  ...

"Онцгой нөхцөлд хариуцлагатай ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хүчин зүтгэж байгааг тань үнэлэн "ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ" -ээр шагнав" Засаг дарга Ч. Алтанбагана 2021 оны 05 сарын 12 #гэсэн байна. Короновируст халдварын үед хамгийн түрүүнд орж ажиллаж үүргээ амжилттай гүйцэтгэсэн сувилагч тандаа #баярлалаа. Хүндэтгэсэн: Хархорин нэгдсэн эмнэлгийн хамт олон   ...

  ...

Ойн тухай хууль болон МУ-ын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу сумын хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлыг 2021 оны 05 дугаар сарын 15-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулна. Уг өдрүүдэд иргэн бүр 1, аж ахуй нэгж, албан байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, эзэмшил газартаа шинээр ногоон байгууламж бий болгох, нөхөн тарилт хийх, тарьсан модоо арчилж тордож ургуулах, цэнэг усалгаа хийх, хашаа хамгаалалтыг сайжруулах зэрэг ажлыг зохион байгуулахыг уриалж байна. Засаг даргын Тамгын газар     ...

2021 оны 5-р сарын 11-ний 20.00 цагаас 5-р сарын 12-ны 20.00 цаг хүртэл Хархорин сумын нутгаар : Үүлэрхэг, хур тунадас орно. Салхи баруунаас 7-12 м/с. Шөнөдөө 0-2 градус , өдөртөө 16-18 градус дулаан байна. Ус цаг уурын алба   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр