Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 2021оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагаас 22-ны өдрийн 07 цагийн байдлаар 4 техник хэрэгсэлтэй, 25 алба хаагч ажиллаж 15 тээврийн хэрэгсэл, 55 иргэний алтан амийг авран хамгаалаад байна. Иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.     ...

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад ОБЕГ-ын даргын тушаалаар цол нэмж, шагнагдлаа. Ахмад цолоор Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Ахлах дэслэгч цолоор Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол, Салааны захирагч, дэслэгч М.Пүрэвсүрэн, Дэслэгч цолоор Салааны захирагч, ахлах ахлагч У.Дэмчигсүрэн, Ахлагч цолоор дэд ахлагч Э.Мөнх-Ариун. ОБЕГ-ын даргын Баярын бичгээр ахмад А.Болдсайхан, Онцгой байдлын албаны ...

1. Аймгийн нийт нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад орон нутгаас аялал, зугаалгаар ирж байгаа болон дамжин өнгөрч байгаа иргэдийг бүртгэл мэдээллийн системд бүртгэлжүүлж нэвтрүүлэх 2. Улаанбаатар хот болон бусад орон нутгаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхдээ коронавирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан өрхийн нэг том хүн, бүрэн тунд хамрагдаагүй 5-аас дээш насны нэг хүүхдээс 24 цагийн дотор авсан PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэх 3.Амралт, аялал жуулчлалын газрууд сумын ЗДТГ-тай “ Хариуцлагын гэрээ” байгуулсны дараа үйлчлүүлэгч хүлээж авах 4. Иргэд, олон нийтийг эмнэлгийн яаралтай тусламж, ...

Өвөрхангай аймаг 2020 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, шилдэг аймгаар шалгарсан. 2019 оны ололт амжилтаа бататгаж, дахин шилдэг аймгаар шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан нийт хэлтэс, агентлагийн дарга нарт аймгийн Засаг дарга А.Ишдорж, ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нар баяр хүргэн талархал дэвшүүллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ “Өвөрхангай аймгийн хэмжээнд төрийн алба тогтвортой байж, мэргэшсэн, ажлын ур чадвартай төрийн удирдлага, албан хаагчид олноор ажиллаж байгаагийн үр дүн” хэмээн онцлов. Мөн шинэ бүрэн эрхийнхээ гарааны жилд ийнхүү өндөр амжилт үзүүлж байгаа нь томоохон үүрэг хариуцлагыг давхар авчирч байна ...

1. Аймгийн нийт нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад орон нутгаас аялал, зугаалгаар ирж байгаа болон дамжин өнгөрч байгаа иргэдийг бүртгэл мэдээлэлийн системд бүртгэлжүүлж нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга нарт 2. Аймгийн нутаг дэвсгэрт ирж байгаа иргэдээс (ковид-19)-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан өрхийн нэг том хүн, бүрэн тунд хамрагдаагүй 5-аас дээш насны нэг хүүхдээс 24 цагийн дотор авсан PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ...

Сүүлийн 24 цагт Өвөрхангай аймагт нийт 584 ПСР шинжилгээ хийгдэж 101 тохиолдол батлагдлаа. Түргэвчилсэн оношлуураар 300 шинжилгээ авахад 21 сул эерэг тохиолдол гарсан байна. ...

Амралт зугаалгын улирал эхэлсэн тул үер усны аюулаас болгоомжилж эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган, болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлж хараа хяналтаа сайжруулна уу. ЗДТГ, Хүүхэд хамгааллын хамтарсан баг.   ...

2021. 07. 09 Засаг даргын Тамгын газрын 9,900,000 төгрөгийн санхүүжилтээр Их гүрэн цогцолборын тохижилтыг сайжруулан, иргэдийн амрах тав тухтай орчинг бий болгож, сүүдрэвч 2, хогийн сав 12, сандал 12-ыг шинээр хийлээ. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа иргэд, хүүхэд багачууд хогоо хаях, эд зүйлийг эвдэх, зориулалтын бусаар ашиглах явдал их байна. Эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэн, хэлж сургадаг, зааж зөвлөдөг, тоглоом эд зүйлийг хайрлан хамгаалж зохистой ашигладаг зөв дадал эзэмшүүлье. ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ. Засаг даргын Тамгын газар     ...

Залуучуудын анхдугаар урлагийн наадмын Дүн гарлаа. Ардын дууны төрөлд Лхагвасүрэнгийн Цээпилмаа дэд байр, уртын дууны төрөлд Алтанцэцэгийн Гантулга тусгай байр, аман өвийн төрөлд Алтансүхийн Батцог гутгаар байр, гоцлол бүжгийн төрөлд Миеэгомбын Цэндмаа дэд байр, уран зургийн төрөлд Ганхуягийн Санжсүрэн тэргүүн байр, орчин үеийн төрөлд залуучуудын ЭГШИГЛЭН хамтлаг дэд байр, Хөөмийн төрөлд Эрдэнэхүүгийн Лхагва-Очир тусгай байр, авьяаслаг гэр бүл төрөлд Пэрэнлэйбаатарын Нэндарамын гэр бүл дэд байр, Нийт 13 төрлөөс 8 төрөлд шагналт байрт шалгарч, угийн бичиг хөтлөлт болон цахим орчин дахь хандалтаар манлайлан оролцож, багийн дүнгээр ХАРХОРИН СУМ ...

 Аймгийн Засаг даргын захирамжаар түүхт 90 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, салбар хороодыг байгуулсан. Ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү? - Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор одоогийн Баянхонгор аймгийн нутаг Түйн голын Цагаан эрэгт 31 сумыг нэгтгэн байгуулагдаж байсан түүхтэй.  Энэ жил Ардын Хувьсгалын 100, Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой давхацсан онцлог жил. Мөн найман сумын 90 жил, хэд хэдэн байгууллагын тэгш ой тохиож байгаа.  Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн 90 жилийн ойн хүрээнд ...

Орон нутгийн хөгжлийн сангийн 6,000,000 төгрөгийн санхүүжилтээр Боловсролын гудамж, Гурвалжингийн тойрог, Доод өргөн чөлөөний явган хүний замыг зүлэгжүүлж ногоон байгууламж 2100м2-аар нэмэгдлээ. Мал бүхий өрхүүд малаа төвөөс гаргаж бэлчээх, нийтийн эзэмшлийн ногоон талбай, ногоон байгууламж руу оруулахгүй, хариуцлагатай байхыг анхааруулж байна. Засаг даргын Тамгын газар     ...

2021.07.08 Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээнд зориулан Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбат 1000,000 төгрөгийн үнэ бүхий 10000 ш амны хаалт, Орхон багийн малчин М.Ганболд 200,000 төгрөгийг хандивлалаа. Хандив өргөсөн иргэдэд талархал илэрхийлье. Сумын Шуурхай штаб     ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр