Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.   Үүнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй мэдээллийг наймдугаар сарын 6-ны Баасан гарагт өгөх юм байна. Энэ үеэр мөн 4-5 насны цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэлийн талаар мэдээлэх аж.   ...

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ирж ажиллалаа. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалтай танилцах, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын дагуу орон нутагт соёлын нэгж байгуулах талаар ярилцаж, арга зүйн зөвлөмж өгч яваа юм. Ажлын хэсэгтэй уулзаж, аймаг, орон нутагт соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Өвөрхангай аймаг түүх, соёлын өлгий нутгийн хувьд улсдаа үлгэр жишээ болохуйц томоохон музейтэй байх зорилтыг дэвшүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Музейн дотоод дэглэлт, зохион байгуулалтыг хийх, дижитал, виртуал болгоход ...

  ...

Аймгийн ИТХ-ын 2020 оны 03/06 дугаар тогтоолоор 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Зорилтот жилийн хүрээнд ЗДТГ-аас газрын асуудлыг шийдэж, малчдыг өвлийн бэлтгэл хангаж, ногоон тэжээл тариалах боломжийг олгосноор энэ жил Нарийн хүр багийн 32 малчин 50 га , Шанх багийн 40 малчин 50 га, Орхон багийн 31 малчин 25 га газарт ногоон тэжээл тариаллаа. Мөн Жалбаа багийн малчин, малчдын “Их Эрээн” нөхөрлөлийн гишүүн Э.Ганхуяг, Р. Гомбосүрэн нар зуслангийн ойролцоо газраа ногоон тэжээл болон ...

Сүүлийн 3 өдрийн байдлаар Найз нөхдийн хүрээлэлийн 4 гэр бүлийн 19 хүний Завхан-Увс чиглэлтэй аялллын багаас 6 иргэн эерэг. Ахан дүүсийн хүрээллийн 5 айлын 15 хүний аяллын багаас 2 хүн эерэг байна, УОК-оос гэр бүлийн хүрээллийн 5с дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй аялаж зугаалахыг зөвшөөрсөн, Үүнийг зөрчсөн иргэд тандалт судалгааны явцад гарах зардлыг хувиасаа төлөхийг Хархорин Нэгдсэн Эмнэлгийн захиргаа мэдэгдэж байна. Иймээс иргэд та бүхэн гэр бүлийн хүрээлэлд аялна уу   ...

Сүүлийн 24 цагт түргэвчилсэн тест-134 Үүнээс 13 иргэн Тандалтаар явуулын цэг явуулж Эрдэнэзуугийн үүдний үйлчилгээний төвүүд , Эрдэнэзуу музей , Эрдэнэзуу хийд, Хишигт ламын хийд аж ахуйн нэгжээс 71 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд 9 эерэг Эрдэнэзуугийн урд гуанз -2 эерэг Эрдэнэзуу захиргаа /музей/ -2 эерэг Эрдэнэзуу хийд- 4 эерэг Жалбаа багын -1 иргэн эерэг Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 4 иргэн эерэг PCR-13 Нийт багц өвчлөл-45 Идэвхитэй багц-13 Идэвхигүй багц-32 Нийт зөөвөрлөгдсөн-18 Эх уурхай тодорхойгүй-3 Эмнэлгээс шалтгаалах халдвар-13 Эмчлэгдэж байгаа-11. Хүүхэд-0 Насанд хүрсэн-11 Биеийн байдал хөнгөн-11 Тусгаарлах байранд-31 ...

Баяр наадмын амралт олон хоногоор үргэлжилж, зорчих хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан халдварын тархалт орон нутагт нэмэгдэж, иргэд эмнэлзүйн шинж илэрч, хүндэрсэн үедээ эмнэлэгт хандан, коронавируст халдварын эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдлууд батлагдаж байна. Иймд аж ахуй нэгж, байгууллагууд албан хаагчдынхаа 10 -аас доошгүй хувийг шинжилгээнд хамруулах, зах, худалдааны төв, зам дагуух худалдаа, үйлчилгээний газруудын ажиллагсдаас явуулын цэгээр түргэвчилсэн шинжилгээ авахаар боллоо. ИРГЭН ТА: Улаанбаатар хот, бусад аймаг, сумаас гэрт нь зочин ирсэн болон олон хүнтэй газраар зорчсон бол түргэвчилсэн шинжилгээнд хамрагдан, өөрийгөө, гэр ...

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас санаачлан Хархорин сумын ЗДТГ-тай хамтран “МОНГОЛЫН ИХ ГҮРНҮҮДИЙН ДУРСГАЛТ БАЙГУУЛАМЖ"-ийн гадна талд танилцуулга самбар, дотор талд монголын улсын түүхийн зарим сонирхолтой баримтуудаар хураангуй үзүүлэнгүүд хийж байрлуулав.         ...

Засаг даргын Тамгын газар нь “Perfect Smile“ шүдний эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, албан хаагчдынхаа шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тус эмнэлэг нь амны хөндийн үзлэг, оношлогоо, шүдний бүх төрлийн эмчилгээ, хиймэл шүдэлбэрийг чанартай түргэн шуурхай хийж үйлчилсэнд талархал илэрхийлж, амжилт хүсье. Мөн “Эрдэнийн толь” эмнэлэгтэй хамтран, хэт авиан шинжилгээнд албан хаагчдаа хамруулахаар төлөвлөж байна. Засаг даргын Тамгын газар       ...

Засаг даргын Тамгын газраас сумын баяр наадмын төсөв 5,0 сая төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийн 2,6 сая төгрөг нийт 7,6 сая төгрөгийн санхүүжилтээр амьсгал дэмжих аппаратыг худалдан авч Нэгдсэн эмнэлгийн хэрэгцээнд нийлүүллээ. NF5-HFNC загварын амьсгал дэмжих аппарат нь том хүн, хүүхдүүдэд хэрэглэгдэх бөгөөд уушги руу орох агаарын урсгалын тохируулгатай, хүчилтөрөгчийн баллон эсвэл хананы хийн нэгдсэн төвлөрсөн системд залгаж ажиллуулах боломжтой. Энэ аппаратыг ашигласнаар коронавирус халдвар авч, хүндэрсэн өвчтнүүд, хагалгааны дараах нэмэлт заалттай өвчтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. “Ай мед ...

Төрийн байгууллагын(эмнэлэг, сургууль г.м) эзэмшлийн газар дээр өөр зориулалтаар барилга, байшин, орон сууц барьж зардаг газрын наймааг таслан зогсооход чиглэсэн хуулийн төсөл санаачилж байгаа. Энэ линкээр орж саналаа өгөөрэй. Энэ сардаа УИХ-д өргөн барина. https://lawforum.parliament.mn/draft/74   ...

Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 2021оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагаас 22-ны өдрийн 07 цагийн байдлаар 4 техник хэрэгсэлтэй, 25 алба хаагч ажиллаж 15 тээврийн хэрэгсэл, 55 иргэний алтан амийг авран хамгаалаад байна. Иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.     ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр