Зам тээврийн хөгжлийн яамнаас "Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу RFID төслийг орон даяар хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд маргааш буюу 12 дугаар сарын 02-ний өдөр аймгийн Авто тээврийн төвөөс төрийн болон орон нутгийн бүх байгууллагын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн ажилтан, албан хаагчдын хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулна. Иймд төрийн болон орон нутгийн бүх байгууллагууд идэвхитэй хамрагдана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 89890555 дугаараас лавлана уу.   ...

  ...

        ...

        НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан Тусгай хэрэгцээт иргэддээ зориулан Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүн МУСТА дуучин Самдангийн Чинбатын  “Сэтгэлийн гэгээ” тоглолт, цэнгүүн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагт Соёлын төвд зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.   Тоглолт: 2023.12.03 -ны 12:00 цагт Соёлын төвд болно.   Хамтран зохион байгуулагч: ЗДТГазар,Соёлын төв, Нэгдсэн эмнэлэг, ...

  ...

Хөгжлийн түншлэгчдийн ээлжит уулзалтыг Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хугацаатай тохиож буйтай холбогдуулан Монгол Улсад дэвшүүлж буй “Хүндлэл хамгийн тод гэрэл” аяны урианд Олон Улсын байгууллагууд бидэнтэй хамтран дуу хоолойгоо нэгтгэхийг уриалан, харилцан мэдээлэл солилцох зорилготойгоор уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтанд Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцож, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Л.Цэвэлсүрэн, Дэлхийн Банкны Монгол Улс дахь ...

 Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг 1991 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 25 (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 сарын 10 (Хүний эрхийн өдөр) хооронд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн 16 хоногийн аяны уриа нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө ...

Өвөрхангай аймгийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй, хохирол багатай даван туулах ажлын хүрээнд аймгийн Онцгой комисс, сумдын Онгой комисс болон орон нутгийн удирдлагуудтай цахим хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, аймгийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй, хохирол багатай даван туулах төлөвлөгөөнд санал авав. Түүнчлэн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн сумдын Засаг дарга нарт дараа үүрэг, чиглэлийг өгсөн юм. Үүнд: Аймгийн хэмжээнд отрын бүс нутаг бүхий 650 га газарт зуншлага тааруу ...

2022 оны 07 сарын 20-нд үүсгэн байгуулагдсан. Хүүхдийн зөвлөл нь МУ-д хүүхдийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн дээд байгууллага юм. Өвөрхангай аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын суманд Хүүхдийн зөвлөл байгуулах чиглэл хүргүүлсний дагуу Хархорин суманд үүсгэн байгуулж өнөөдөр #Тэгш_оролцоо_Хязгааргүй_боломж уриан дор сурагчдын чуулган зохион байгуулагдлаа. Тус чуулганд ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын төлөөлөл 150 гаруй сурагчид хамрагдаж тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, асуудлуудын эрэмбэлэн Засаг Даргын дэргэдэх Хүүхдийн Төлөө Зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн санал хүсэлтийг ...

Хархорин сумын боловсролын байгууллага, удирдах ажилтны дунд зарласан "Эрдэм шинжилгээний илтгэл"-ийн тэмцээнийг боловсролын байгууллагын багш, удирдах ажилтан бүрийн оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлж, сайн туршлага, шилдэг менежментийг түгээн дэлгэрүүлэхийн тулд 1-р шатны шалгаруулалтад оролцох бүх илтгэлийг 2023 оны 11-р сарын 22-ны өдөр kharkhorin@ov.gov.mnхаягаар хүлээн авахаар боллоо. АМЖИЛТ ХҮСЬЕ!   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр