Эрдэнэ Зуу музейгээс эрхлэн гаргасан "Их шүтээний орон Эрдэнэ Зуу" номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус номонд Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа шашин, соёлын нандин өв дурсгал болсон 152 бурхан шүтээн үзмэрийн тухай гэрэл зураг, монгол, англи тайлбартайгаар уншигчдын гарт очиж байна. Монголын эртний нийслэл Хархорум хотын суурин дээр байгуулагдсан Эрдэнэ Зуу хийдийн эрт болоод эдүгээгийн түүхийн талаарх эрдэмтэн судлаачдын зохиол бүтээл багагүй хэвлэгдэн гарч байсан ч үзмэрийн талаар нэгтгэн гэрэл зураг, тайлбартай ном урьд өмнө хэвлэгдэж байгаагүй юм. Уг ном хэвлэгдсэнээр Эрдэнэ Зуу музейн хосгүй үнэт дурсгал, ...

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй Хархорин сумын 1 дүгээр цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 33 712 000 /гучин гурван сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий 2408 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдахаар аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим бирж дээр цахимаар явуулна. Оролцохыг сонирхсон иргэд аж ахуйн нэгж дараах материалыг ...

Манай аймгийн хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлж байна. Мал маллаж, ашиг шимийг нь хүртэж амьдрах сонирхолтой ч цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны иргэд олон байдаг. Тэдгээр иргэдээ дэмжих үүднээс малжуулах хөтөлбөрийг аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна. Сүүлийн дөрвөн жилд 194 сая төгрөгөөр залуу гэр бүлүүдийг малжуулснаар байнгын ажлын байртай, ашиг орлоготой болж, эндээс гурван ч “Аймгийн аварга малчин” төрөн гарчээ. 2021 онд аймгийн ХХҮГ-аас “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх ...

  "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил"-ийн хүрээнд малчин, тариаланчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн өнөөдрөөс сум, багуудад ажиллаж эхэллээ. Энэхүү ажилд аймгаас нийт 14.5 сая төгрөг зарцуулж, нийт 10 мянга орчим малчин, тариаланчдыг үзлэгт хамруулах сарын аян явуулж байна. Эмч нарын бүрэлдэхүүн багийн төвүүдэд ажиллах учир малчдыг өргөнөөр хамруулах боломжтойг аймгийн Засаг даргын орлогч, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны дарга И.Доржсүрэн хэлж байна. Хархорин суманд 2021.10.27, 28-ны өдөр Шанх, Жалбаа багийн төвүүдэд ажиллана.     ...

Онгоцон ухаа багийн иргэн, аймаг сумын аварга малчин, "Алтан төлийн эзэн", "Алтан ишигний эзэн" Ц. Баасангийнх хуванцар сав суулгаас бүрэн татгалзан эцэг өвгөдөөс уламжилж ирсэн модон андуу болон , үхэр , ямааны арьс ширээр хөхүүр, хөөрцөг, хутгуур богц өөрсдөө хийж хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгожээ. / Архивын зураг. 2020 он/ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭНГИЙН, ЗӨВ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛЪЁ. Засаг даргын Тамгын газар. Зорилтот жилийн ажлын хэсэг     ...

Бөхийн засуул Гомбо овогтой Амарсанааг Үндэсний бөхийн холбооноос үндэсний бөхийн улсын "Дэд засуул" цолоор шагналаа. Тэрээр бөхийн засуулаар 25 жил ажиллажээ. Мөн бөхийн тайлбарлагч Л.Цэрэнлхүндэвийг "Хөдөлмөр зүтгэл" медалиар шагналаа. Сумын удирдлага болон сумын үндэсний бөхийн холбооныхон, бөхчүүд Г.Амарсанаа, Л.Цэрэнлхүндэв нарт хүндэтгэл үзүүллээ. ИТХ, ЗДТГ       ...

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил, “Сав баглаа боодол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд айл өрх, иргэдийг хүнсний савны зөв хэрэглээтэй болгон хэвшүүлэх зорилгоор “Хүнсний зориулалтын бус хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс татгалзъя” 14 хоногийн аян эхэлж байна. Аяны хүрээнд:  Айл өрх, иргэд зориулалтын бус хуванцар сав, гялгар уутнаас татгалзаж, хүнсний зориулалтын сав, даавуун уутыг хэрэглээг нэмэгдүүлэх  Хоол үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд хоол боловсруулах болон хүнсээ хадгалахдаа зориулалтын сав ашигладаг болох  Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид болон оёдлын цех, оёдолчид даавуун уут оёж, ...

Орон нутгийн хөгжлийн сангийн 28.050.000 төгрөгөөр санхүүжилтээр Вангийн овоо, Эрдэнэтолгой баг, Ганган Орхон багийн усан сангуудад ухаалаг худгийн төхөөрөмж суурилууллаа. Тус төхөөрөмжийг суурилуулж, төлбөрийн картын системд шилжсэнээр цагийн хязгаарлалтгүй болж, иргэд 7 хоногийн 24 цагийн аль ч үед усаа авах боломжтой болж байна. Мөн төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч, ундны усны хангамж хүртээмж сайжирна. Засаг даргын Тамгын газар     ...

Ганган орхон багийн Дэнжид байрлалтай 5-р ус түгээх байр, Од, Сансар хорооны дунд байрлалтай 3-р ус түгээх байр болон орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Эрдэнэтолгой багт шинээр баригдсан ус түгээх байрууд цахим картаар үйлчлэх тул иргэд та бүхэн ухаалаг худгийн картаа "Хархорин ус суваг" ОНӨААТҮГ- аас очиж авна уу. "Хархорин ус суваг" ОНӨААТҮГ   ...

Хуванцар сав нь зөв, цэвэр хэрэглээ мэт боловч байгаль орчныг хамгийн их сүйтгэдэг, хүний бие, эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн юм. Монголчууд хуванцар сав сулрангуут сүү, айраг, тараг гээд хийж болох бүгдийг хийж хадгалдаг. Хуванцар саванд хийсэн хүнсэнд уг материалын найрлага дахь төрөл бүрийн химийн бодис шингэдэг учраас хүмүүс хор ууж байгаагаас ялгаагүйг эрдэмтэд нотолсон. Тийм савлагаатай усыг буцалгаж хэрэглэсэн ч химийн бодисуудынх нь үйлчилгээ хэвээр байдаг ажээ. Энэ бол эрүүл мэндэд хамгийн хортой зүйл гэнэ. Учир нь сав бүр тухайн бүтээгдэхүүндээ зориулагдсан байдаг учир өөр зүйл хийж ашиглахад тухайн сав өөрөөрсөө хортой ...

1993 оноос авто тээврийн хэрэгслээс газар зүйн байрлал, даац, суудлын тоо, зориулалт, цилиндрийн багтаамжийгхаргалзан татвар ногдуулан хурааж эхэлжээ.   ...

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, зорилтот жилийн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэх, өвс тэжээлийн аюулгүй нөөцийн бүрдүүлэлттэй газар дээр нь танилцах зорилгоор 19 сумын Засаг дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг оролцуулсан зөвлөгөөнийг Хужирт суманд зохион байгуулж байна. Хэдийгээр зуслан, намаржааны нөхцөл харьцангүй сайн байсан ч бид тайвширч болохгүй. Гэнэт хүйтэрч, цас их унавал мал аж ахуйн салбарт хүндрэл учирдагийг өмнөх жилүүдийн өвөлжилтийн байдлаас харсан. Тиймээс хадлан тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, малын гоц халдварт өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, газрын хөрс чийг ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр