Өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. Нутагт намар налайгаад цаг сайхан байна. Манай Өвөрхангай аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Цар тахлын улмаас найр наадмаас татгалзсан ч их ойн жилдээ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаас гадна өв уламжлалаа сурталчлан таниулах, түүх соёлоороо бахархах үзлийг хүүхэд залууст өвлүүлэн үлдээхэд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тэдгээрийн нэг “Өвөрхангай аймгийн түүх, өв соёл, хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн бямба гаригт Арвайхээрт зохион байгуулахад УИХ-ын гишүүдийнхээ хамтдаа оролцлоо. Энэ нь Өвөрхангай аймгийн түүх сэдвээр хийж буй ...

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж буй иргэдийн хууль эрх зүй, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20 өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа. Тус аяны хүрээнд сум дундын Прокурорын газар, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Хархорин сумын Ерөнхий боловсролын ...

Зарлагдсан ажлын байр 1. Хархорин сумын "Номын хүрдэн" ерөнхий боловсролын сургуулийн захирал 2. Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 3. Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгч 4. Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал 5. Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал 6. Хархорин сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 7. Хужирт сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 8. Есөнзүйл сумын Соёлын төвийн дарга 9. Тарагт сумын цэцэрлэгийн эрхлэгч 10. Бүрд сумын соёлын төвийн дарга 11. Тарагт сумын Соёлын төвийн дарга 12. Бат-Өлзий сумын Соёлын төвийн дарга Бүртгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 09.00-17.00 ...

Ерөнхий боловсролын Орхон сургуулийн багш Д.Алтантуяагийн удирдсан “Орхон-Охидын клуб” тус аянд нэгдэж байна. Тэд өөрсдийн хэрэглэдэггүй, багадсан хувцсаа сайтар угааж цэвэрлэн уут, тор хийж гялгар уутыг даавуун уут тороор сольж, өрхийн ахуйн хэрэгцээнд хэрэглэж эхэлжээ. ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭНГИЙН, ЗӨВ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛЪЁ. Засаг даргын Тамгын газар. Зорилтот жилийн ажлын хэсэг     ...

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдэд боломж олгон төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгах шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас гаргалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт дахин нээж 11 дүгээр сарын 02-ны 09:00 цагт хаана. Харин шалгалтын хуваарийг 2021.11.08-нд зарлаж, шалгалт 2021.11.15-ны өдрөөс эхэлнэ. Төрийн албаны салбар зөвлөл   ...

"ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"-ИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА. Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв болон Хархорин сумын ЗДТГ мөн Нэгдсэн Эмнэлэг хамтран Хархорин сумын газар тариалангийн бүс нутаг болох Шанх болон Жалбаа багийн малчид, тариаланчидад дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах гэж байгаа тул тухайн багийн иргэдийг өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн чиглэл: Дотор ( элэгний В, С вирус, тэмбүү, ДОХ-ийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо) Эмэгтэйчүүд (мазок, ...

Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хархорин сумын 2 ахмадыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1 ахмадыг “Алтан гадас” одонгоор тус тус шагнан урамшууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж нар гардуулж өглөө. Төрийн дээд шагналаар шагнагдсан Ахмад А.Ганболд, Б.Чүлтэм, Л.Найманжин нартаа эрүүл энх, саруул сайхныг хүсье. Хүндэтгэсэн: Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр       ...

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6, 3.7 заалт, Соёлын яамны 2021 оны 08 дугаар сарын 18-ны 2/1888 дугаар албан бичиг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1/110 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон нутгийн соёл, хууль сахиулах байгууллага, соёлын өв хамгаалагч нарын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн өвийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор "Өв хамгаалагч" аян зохион байгуулж байна.   ...

  ...

Нарийн хүр багийн иргэн, сум, аймгийн аварга малчин Ц. Гончигсүрэнгийнх сүү, цагаан идээ боловсруулж ашиг шимийг нь хүртэхээс гадна дэл, сүүл, ноосоор оосор хошлон, тоононы эргүүлэг, олом зэргээ томж, уламжлалт аргаар арьс ширээ өөрсдөө боловсруулан хазаар, ногт, зэл, татлага, сур хийж ахуйдаа хэрэглэж байна. Хуванцар сав суулгаас татгалзан, модон андуу, үхрийн ширээр өөрсдөө хийсэн хөхүүр, борви болон хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгожээ. / Архивын зураг. 2020 он/ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭНГИЙН, ЗӨВ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛЪЁ. Засаг даргын Тамгын газар. Зорилтот жилийн ажлын хэсэг ...

  ...

    ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр