Их эзэн богд Чингис хаан 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм. - Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй. - Энэ дэлхийд хаа ч ямарваа ...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон зарлажээ. Төрт ёсоо дээдлэн, түүх соёл, өв уламжлалаа бахархан, тусгаар тогтнол, бүрэн эрх байдлаа бататган бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Хархоринчууддаа Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ойн мэндийг хүргэe. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын Тамгын газар   ...

“Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь MASAM-2” төсөл 21 аймгийн хэмжээнд хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Өвөрхангай аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах зорилгоор “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсэлийг ашиглах нь" сэдэвт дөрвөн модуль сургалтыг энэ сарын 1-нээс 4-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын үр дүнд иргэний нийгмийн байгууллагууд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн ...

  ...

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын exam.csc.gov.mn цахим хуудсанд хандан хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх хуваарийн мэдээллээ авна уу.   ...

  ...

Монгол улсын 2022 оны төсөв хэлэлцүүлэгдэж байгаатай холбоотой Хархорин сумын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт Түүхийн болон байгалийн дурсгалт газруудын арчлалт хамгаалалт Өвөлжилтийн бэлтгэл байдал ба ургац, тариалан хураалт Хархорин сум дахь Ковид-19 халдвар ба эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, нөхцөл байдал сайжруулах зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцов.   ...

  ...

"ITM-2021" Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Өвөрхангай аймаг ач холбогдол өгөн оролцож, цахим аялал жуулчлалыг хөгжүүлж буй анхдагч аймаг гэдгээ баталлаа. Манай аймгийг зорин ирж байгаа аялагч, жуулчдад нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор гар утасны uvurkhangai travel application бий болгож, үзэсгэлэнгийн үеэр сурталчлав. Мөн үзэсгэлэнд аймгаа төлөөлөн оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн талбайн түрээсийг төлөх, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр аймгаас тодорхой зардлыг гаргаж ажиллалаа. Сүүлийн хоёр жилд “Ковид 19” цар тахлын нөлөөгөөр гадаадаас ирэх жуулчдын тоо хязгаарлагдсан ч дотоодын амрагч, зорчигчдын урсгал их ...

Худалдааны захын хойд болон зүүн талд нийтийн эзэмшлийн зөвшөөрөгдсөн бус талбайд түлээ, мод нүүрс худалдан борлуулдаг иргэдийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн “Тэргэл нарны туяа” түлээний зах руу нүүлгэн шилжүүлсэн тул иргэд “Тэргэл нарны туяа “түлээний захын баруун талын хаалгаар орж хэрэгцээний мод, нүүрс, түлээг худалдан авна уу. Засаг даргын Тамгын газар     ...

    ...

    ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр