Чадахуйн зарчмыг хамгийн сайн хангасан иргэнийг сонгон шалгаруулах, төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж төрийн албаны нөөцийг баяжуулах зорилготой билээ. 2024 онд зохион байгуулах 4 удаагийн ерөнхий шалгалтыг төрийн албанд ажиллах адил тэгш боломжоор хангах, шалгалтад эртнээс бэлтгэх, ажил хувийн зохион байгуулалтаа хангах боломжийг бүрдүүлэх үүднээс шалгалтын товыг Төрийн албан зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.   ...

Хот хоорондын зам А0601-ээс Дээд өргөн чөлөө Гарамбазарын өргөн чөлөө хүртэл /Морин жимийн уулзвар/ 594м гэрэлтүүлэг, явган зам бүхий хатуу хучилттай авто замыг 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар боллоо. Тус хатуу хучилттай авто замын тээврийн хэрэгслийн зорчих хэсэг 8м, явган хүн зорчих хэсэг нэг талдаа 1.5м, 9,7м урт төмөр бетон гүүрний ажил багтаж байгаа бөгөөд 4 замын уулзварт гэрлэн дохио тавьснаар сумын анхны #ГЭРЛЭН_ДОХИОТОЙ авто замтай болох юм.   ...

Сумын төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Хүний эрхийн боловсролыг түгээх нь" сургалтыг Хүний Эрхийн Үндэсний Комиссын Өвөрхангай аймаг дахь референт Н.Туул, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Э.Хоролсүрэн нар зохион байгууллаа. Сургалтад 23 төрийн албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 60 сурагч оролцлоо.     ...

Аймгийн онцгой комиссын чиглэлийн дагуу цас орсоны улмаас өвөлжилтийн байдал хүндэрч байгаа Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 2023 оны 12-р сарын 6-7-ний өдрүүдэд цасны хээрийн нэмэлт хэмжилтийг мэргэжлийн байгууллагын хувьд хийж гүйцэтгэлээ. Бат-Өлзий сумын зүүн, зүүн өмнө талаар цасны зузаан тэгш тал газартаа 30-40 см, гуу жалгандаа 70-100 см, хөрийн зузаан 15-20 см, цасны нягт 0.29г/см3-0.32г/см3, Хужирт сумын баруун өмнө, өмнө талаар тэгш тал газартаа 38-43 см, хунгартаа 60-80см, цасны нягт 0.20г/см3-0.29г/см3, Зүүнбаян-Улаан сумын баруун хойд хэсгээр цасны дундаж зузаан 30-35 см, хунгартаа 70-80 см, цасны нягт ...

Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөлийн ажил 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдана. Уг барилга ашиглалтад орсноор БАМ-ын байранд (хүрэн байр) хичээллэж байгаа сурагчид тав тухтай орчинд суралцах боломж бүрдэж, ерөнхий боловсролын сургуулийн #ХАМРАН_СУРГАЛТ_100 хувьд хүрнэ.   ...

Хүүхэд залуучуудын хөгжлийн төв нь зоорийн давхартаа дулаан зогсоол, агуулах, 1-р давхартаа 4 анги 3 кабинет хөгжлийн бэрхшээлтэй иргэний ариун цэврийн өрөө, 2-3 давхарт цахим сонсдог номын сан, уулзалтын өрөө, цахим хөгжлийн өрөө, мэргэжилтнүүдийн өрөө, #КИНО_ТЕАТР үзвэрийн танхим, 4-р давхарт хурлын танхим, техникийн өрөөтэй байна. ...

  ...

Сумын 8 багийн нийт иргэдийн дунд спортын өдөрлөг зохион байгуулж, спортын 8 төрлөөр өрсөлдлөө. Багийн нэгдсэн дүнгээр төвийн 3 багаас ЭРДЭНЭТОЛГОЙ баг Хөдөөгийн 5 багаас ОРХОН баг тус тус тэргүүллээ. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчиддаа баяр хүргэе! Засаг даргын Тамгын газар       ...

Зорилтот жилийн хүрээнд төрийн үйлчилгээг хялбаршуулан олон шат дамжлагагүй, хүнд сурталгүй иргэдэд хүргэх, иргэн, төр, аж ахуйн нэгжийн цаг хугацааг хэмнэх, зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих зорилгоор дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөж байна. Үүнд: Сумдын алслагдсан багуудад үүрэн холбооны станцын өргөтгөл хийх, Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд шилэн кабелийн сувагчлал татах, Сумдын Засаг даргын Тамгын газрын гадна талбайд болон Арвайхээр сумын нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ашиглагдах интернэт сүлжээг бий болгох, Төсөвт байгууллагуудад (ӨЭМТ, БОЭТ гэх мэт) үнэгүй ...

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг. Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан ...

  ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр