Насан туршийн боловсролын үндэсний төв нь “Малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 12-р сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Малчдын амьдрах ухааны чадварыг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх дэд хөтөлбөр”-ийн “Үндэсний сургагч багш”- аар бэлтгэгдсэн 21 аймгийн Насан туршийн боловсролын багш нар орон нутагтаа сургалтын агуулгыг түгээн дэлгэрүүлж, нийгмийн даатгалын байцаагч, бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоодын манлайлагч, малчидтай нэгдэн, баг болж малчдын хотонд хүрч ажиллах юм.     ...

Жил бүр шалгаруулдаг ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН ШИЛДЭГ УНШИГЧ-г ...

Коронавирусний халдвар шинэ хувилбараар тархаж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/623 тоот захирамж гарч; ...

Сурагчдын улирлын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг аливаа осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Амралтын хугацаанд хүүхдээ даарч хөрөхөөс, халдварт өвчин тусахаас сэргийлэх, гадуур сэлгүүцүүлэхгүй байж ном унших, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангахыг эцэг эхүүдэд зөвлөж байна. Засаг даргын Тамгын газар Хүүхэд хамгааллын Хамтарсан баг   ...

Сум, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, салбартаа ажил үйлсээрээ манлайлж байгаа оны шилдэг ажилтан, албан хаагчдыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Иймд доорх номинацид нэр дэвших ажилтан, албан хаагч, иргэдийн тодорхойлолтыг 2021 оны 12 дугаар сарын 22 -ны өдрийн 18.00 цаг хүртэл ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгчид өгнө үү. 1. Боловсролын байгууллагын шилдэг ажилтан (ЕБС, СӨББ, Насан туршийн боловсролын нэгж) 2. Эрүүл мэндийн байгууллагын шилдэг ажилтан (Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТөв, эмийн сан, хувийн эмнэлгүүд) 3. Соёл урлаг, спортын байгууллагын шилдэг ажилтан (Музей, урлаг, соёл, урлал, биеийн тамир) ...

 Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах нь аймгийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан томоохон зорилтуудын нэг билээ. 2021 онд орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 1165 ажлын байр шинээр нэмэгдсэн. Үүнээс байнгын 637, улирлын 50, түр 478 ажлын байр бий болжээ. ...

Өнөөдөр Өвөрхангай аймагт Арьс шир боловсруулах томоохон үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. “Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. Зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болж, олон өрх айлын орлого нэмэгдэж байгаад аймгийн удирдлагын хувьд баяртай байна. Үйлдвэрийг ашиглалтад оруулахад аймгаас бүх ...

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшил, иргэний оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг таньж мэдэх, илрүүлэх, мэдээллэх, мэдлэг хандлагыг төлөвшүүлэх “Хэрсүү гурвалжин” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд “Илүү хэрсүү, илүү хариуцлагатай, илүү сонор” сургалтыг Арвайхээр сумын багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, баг бүрээс 2 дэлгүүрийн худалдагч, худгийн ус түгээгч нарт 2021 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 69 хүн оролцлоо. ...

Сумын 2021 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг 8 багийн 13 хэсэгт зохион байгуулахаар 58 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байна. Иймд малтай болон малчин өрх нь тооллогын комиссын ажилд хүндрэл учруулахгүй үнэн зөв мэдээлэл өгөх, тооллогын ажлын хугацаанд малаа ойр байлгахыг анхааруулж байна. ИТХурал, ЗДТГазар     ...

• Төрийн захиргааны менежмент Төрийн захиргааны байгууллагад ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, чадвар эзэмшинэ. “Төрийн захиргааны онол”, “Захиргааны эрх зүй”, “Монгол Улсын төр, захиргааны тогтолцоо”, “Эдийн засаг, санхүүгийн тогтолцоо” зэрэг хичээлүүдийг судална. • Төрийн удирдлага Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээлэл зэрэг)-д ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, чадвар эзэмшинэ. “Улсын салбарын менежмент”, “Монгол Улсын төрийн бодлого”, “Нийгмийн салбарын бодлого, ...

“Ковид-19” цар тахлын сөрөг нөлөөнд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлал юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд тогтмол зохион байгуулж хэвшсэн олон эвент арга хэмжээ цар тахлын улмаас цуцлагдаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүд эдийн засгийн хүнд байдалд орсон. Тиймээс аялал жуулчлалыг цаашид хэрхэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа яаж шийдвэрлэх талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтонд хүрэхийн тулд энэ салбарт ажилладаг гишүүдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Бид аялал жуулчлалыг жилийн дөрвөн улирлын туршид, аймгийнхаа бүхий л нутаг дэвсгэр хөгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд сум бүр түүхэн хөгжил, өв ...

ус арга хэмжээнд залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр ирүүлсэн 15 илтгэлийг сонордуулж, аймгийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхээр болов. Энэ жил Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Засгийн газрын тогтоолын дагуу “Залуучууд хөгжлийн зөвлөл”-ийг байгуулж, өсвөр үе, залуучуудыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, хорт зуршлаас гаргахад чиглэсэн 16 төрлийн ажлыг зохион байгуулж буйг аймгийн ГБХЗХГ-ын дарга Ж.Энх-Амар мэдээллээ.     ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр