2022 оны цэргийн бүртгэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 25-ны хооронд биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Иргэд цэргийн бүртгэлийг цахимаар 3 төрлөөр бүртгүүлэх боломжтой . Үүнд: 1. “е-Mongolia” гар утасны аппликейшн 2. www.e-Mongolia.mn сайт 3. ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээнд байрлаж байгаа төрийн үйлчилгээний операторт хандан бүртгүүлнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд багийн Засаг даргадаа хандан цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ үү. Засаг даргын Тамгын газар ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ хуулиас 4 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРЭГ 4.1 Монгол Улсын иргэн цэргийн албанд ...

Манай аймагтай хил залгаа Өмнөговь, Дундговь, Архангай, Булган аймгийн 7 суманд малын шүлхий өвчин тархсаны улмаас зөөвөрлөгдсөн байх магадлалтай 5 голомт манай 4 суманд үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Хархорин, Өлзийт, Баян-Өндөр, Хайрхандулаан суманд 5 суурин пост, 4 хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, 20214 толгой малыг вакцинжуулж, 56450 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Сэжигтэй болон голомттой бүсэд 71 өрхийн 1271 үхэр, 10768 хонь, 7834 ямаа буюу нийт 19872 толгой мал байгаагаас 16 өрхийн 195 үхэр, 660 хонь, 253 ямаа, нийт 1108 толгой мал шүлхийгээр өвчилжээ. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурлаар уг асуудлыг хэлэлцэж, ...

Хуралд Онцгой комиссийн гишүүдээс гадна сумдын Засаг дарга нар, эмнэлгийн эрхлэгчдийг оролцуулж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, вакцинжуулалтын талаар хэлэлцэн аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өгөв. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар дахин эрчимжиж эхлээд байна. Өнөөдөр 88 тохиолдол батлагдаж, 331 хүн эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа юм. Үүнээс 113 нь 0-18 насны хүүхэд, 8 нь жирэмсэн эх байна. Аймгийн хэмжээнд шинжилгээний 23 цэг, вакцины 22 цэг ажиллаж байгаа бөгөөд I тунд 85370, II тунд 81643, III тунд 26015, IV тунд 30 хүн хамрагджээ. Коронавирусний идэвхжил нэмэгдэж ...

Шинэ он гарахтай зэрэгцэн зургаан хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Хуулиудаас онцлох заалтыг хүргэж байна. 1.Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль -Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. -Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. -“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос ...

Үүнд: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга https://legalinfo.mn/mn/detail/16230709635751 2. Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709584961 3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709602851 4. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16106891904801 5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381595944531 6. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай ...

ХХОАТ-ын тухай хуулийн дагуу татварын буцаан олголт авах иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт төрөл тус бүрээр             ...

Тус арга хэмжээнд дараах эрхмүүд Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Н.Цэрэндолгор “Алтан гадас одон”-оор Б.Сүрэн, Л.Цэцэгмаа, Ж.Рэнцэнханд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар П.Буянжаргал ЭМЯ-ны хүндэт жуух- Б.Хулансаран, П.Мөнхсайхан, С.Долгормаа, Н.Төмөрчөдөр, О.Дулмаа, Л.Батцоож     ...

Сум, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, салбартаа ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний ажилтан, албан хаагч, иргэдийг шинэ оны босгон дээр шалгарууллаа. 1. Боловсролын салбар: ЕБС-ийн 2 -р сургуулийн химийн багш Б.ГОМБОСҮРЭН 2. Эрүүл мэндийн салбар: Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн сувилагч Б.ДУЛАМСҮРЭН 3. Соёл урлаг, спортын байгууллага: Төгөлдөр хуурын дугуйлангийн багш Ц.ХАНДМАА 4. Дэд бүтцийн салбар: ЭБЦТС ТӨХК-ийн Хархорин салбарын ашиглалт засварын инженер С.БАТ-ОРШИХ 5. Банк, санхүү: Эрдэнэзуу тооцооны төвийн харилцааны менежер Л.ГАНЦЭЦЭГ 6. Төрийн шилдэг албан хаагч: Хархорин сум дахь ...

Өрх, иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм. Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс: - Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах -Шинээр худалдаж авсан барааны гаднах кардон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях -Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях - Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх - Шилэн хог хаягдал руу хагарсан шаазан, гэрлийн шил хийхгүй байх - Хогоо ангилах хаях хогийн савыг бэлдсэн байх хэрэгтэй Хот тохижилтын алба   ...

Улсад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, салбартаа манлайлан амжилттай ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа. “ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОН”-оор Чимэдцэрэн Дийшаахүү “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”- оор Ц.Нарантуяа “АЛТАН ГАДАС” одонгоор З. Лхагва, Ц.Энхжаргал, В.Бат-Очир, Г.Батсүх “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар Т. Будъяа, С.Байгалмаа, Д.Дугаржав, Д.Дашням, Д.Пүрэвжав “САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр Д.Дашцээрэв, Д.Сэдэд, Р.Тэрбиш, Л.Пүрвээ “САНХҮҮ ...

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна. Үүнд Өвөрхангай аймаг багтаж байгаа юм. Өнөөдөр талууд гэрээг албажуулж, Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун нар гарын үсэг зурлаа ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр