Орон нутгийн хөгжлийн сангийн 27.2 сая төгрөгийн санхүүжилтээр Жалбаа багт инженерийн хийцтэй 50м гүний худгийг барьж ашиглалтад орууллаа. Тус худаг ашиглалтад орсноор 20 гаруй өрх ундны усаар хангагдаж, 10000 гаруй толгой мал услах боломжтой болж байна. Засаг даргын Тамгын газар       ...

  ...

Иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулан , сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж Орхон хорооллын авто замын / 60 айлын орон сууц / дагуу 10 ш, Вангийн овоо багийн 14 дүгээр гудамжинд 20 ш гэрэл, Вангийн овоо багт 2ш гэрэлт цамхаг, Эрдэнэтолгой багт 1 гэрэлт цамхаг суурилууллаа. Гэрэлтүүлгийн ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 58,8 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ. Засаг даргын Тамгын газар       ...

Вангийн овоо багийн нутаг дэвсгэрийн үерт идэгдсэн гуу жалганд 1080 м3 шороо буулгаж дүүргэх, гудамжинд буулгасан 1500 м3 шороог түрж тэгшлэх ажил хийлээ. Тус ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийж, 10,760,000 төгрөг зарцууллаа. Засаг даргын Тамгын газар   ...

Орон нутгийн хөгжлийн сангийн 6,000,000 төгрөгийн санхүүжилтээр Боловсролын гудамж, Гурвалжингийн тойрог, Доод өргөн чөлөөний явган хүний замыг зүлэгжүүлж ногоон байгууламж 2100м2-аар нэмэгдлээ. Мал бүхий өрхүүд малаа төвөөс гаргаж бэлчээх, нийтийн эзэмшлийн ногоон талбай, ногоон байгууламж руу оруулахгүй, хариуцлагатай байхыг анхааруулж байна. Засаг даргын Тамгын газар   ...

Сум хөгжүүлэх сангийн төслийг 2021 оны 05 дугаар сарын 26-наас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 106 тоот өрөөнд хүлээж авна. 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан дараах чиглэлээр төсөл авахыг мэдэгдэж байна. - Малын чанар сайжруулах мах, сүүний хосолмол үхэр болон туслах аж ахуй - Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл - Малын гаралтай бүтээгдэхүүн /мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн/ - Төмс хүнсний ногоо, малын тэжээл тариалах - Хүнсний ногооны төрөлжсөн зоорь шинээр ...

      ...

          ...

        ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр