Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/Шинэчилсэн найруулга/-д ИТХ-ын Тэргүүлэгч гэх нэр томъёо агуулсан зүйл заалт, эрх хэмжээ байхгүй болж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэхь заалтыг үндэслэн "ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ" -ийг 2022 оны 03 сарын 14-ны өдрийн ИТХ-ын 09 дүгээр хуралдаанаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан 04 дүгээр сарын 07-ны өдөр анхны хурлаа зохион байгууллаа. Тус хуралдаанаар: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдааны дэг батлах тухай 2.ИТХ-ын Зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны ...

  ...

Тус хуралдаанаар: •Зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлах тухай асуудлаар хэлэлцэж баталлаа.   ...

Тус хуралдаанаар дараах асуудлаар хэлэлцэж байна. - Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг шинэчлэн батлах тухай , - ИТХ-ын Хорооны журам шинэчлэн батлах тухай, Хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай - ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай, - Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай, - Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Орчны бохирдлыг бууруулах жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай, - Бусад       ...

https://online.fliphtml5.com/bknjd/idlb/?1645149671898 Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Ажлын албаны 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан   ...

Тус хуралдаанаар: 1. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Бүтээлч Хархорин” хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт, үр дүнгийн тухай; 2. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулсан ажлын хэрэгжилт, үр дүн; 3. 2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн; 4. Сумын 2021 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн тухай; 5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Ажлын албаны 2021 оны үйл ажиллагааны тайлангийн тухай асуудлуудыг тус² хэлэлцэж шийдвэрлэлээ.       ...

    ...

“Монгол улсын Гавьяат багш”-аар Д.Амарсанаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Г.Баясгалан, О.Дондогдорж “Алтан гадас одон”-оор А.Нарангэрэл, П.Долгорсүрэн, Б.Гөлгөө, Ц.Гүрбазар, М.Базарсад, Д.Боржигон, Ц.Шуурай, Д.Пагамжав, Б.Сүрэн, Н.Цогтоо, Б.Юмчинхорлоо, Б.Баяраа, Д.Дашцэрмаа, О.Марусья, Н.Ичинхорлоо, Б.Смирнов, С.Намхайнямбуу, Д.Үржмаа, С.Хоролсүрэн, Г.Баянжаргал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар О.Пэлжир, С.Даариймаа, Д.Дэжиддулам, Д.Бадам, Б.Мижиддулам, Ч.Оюунгэрэл, Д.Дашням, Г.Хорлоо, С.Цэцгээ, С.Өлзийпүрэв нар энгэрээ мялаалаа.       ...

Тус хуралдаанаар: • 2021 оныг “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” жил болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Мягмарсүрэн • Цагдаагийн хэлтсээс орон байрны хулгай, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүн цаашид хийж хэрэгжүүлэх • Бусад гэсэн асуудлаар хэлэлцэж байна.     ...

Айлчилалын үеэр Бэнэдикт Полакийн тухай үзэсгэлэнд тавих зургуудыг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшиштофф Бойко Хархорум музейд хүлээлгэн өглөө. Тус ажлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Засаг Ч.Алтанбагана нар санал солилцон ажиллалаа. Бенедикт Полак буюу Польшийн Бенедикт нь Ромын пап IV Иннокентийн Монголын Эзэнт гүрэнд илгээсэн элч Жованни Да Пиан дел Карпини буюу Плано Карпиниг дагалдан явсан. Энэ аялал нь алдарт Марко Пологийн аяллын өмнө болсноороо онцлог юм. Бенедикт Полак “Францискийн лам нар Татаруудад аялсан нь” хэмээх аяллын тэмдэглэлийн зохиогч ...

Тус хуралдаанаар:  1.ИТХ-ны тов тогтоох тухай  2.ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны “Хүүхэд хамгааллын хамтарсан баг байгуулах тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилт үр дүн, цаашдын зорилтын талаар- Д.Мягмарсүрэнгийн илтгэл 3.Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар- сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэнгийн илтгэл 4. Төрийн одонгоор шагнуулах иргэдийг хэлэлцэх гэсэн асуудлаар хэлэлцэж байна.           Сумын ИТХ-ын ажлын алба     ...

  ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр