...

Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвөөс 10 дугаар сарын 14-ний өдөр авто тээврийн үзлэг оношлогоо хийж, ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулна. Иргэд Та бүхэн үзлэг оношлогоонд хамраагүй тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулж, улсын бүртгэлээс хасалт хийлгэх тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ Татварын алба дээр ирж хасалт хийлгэнэ үү. Үзлэг АЗЗА ТӨХК-ны урд талбайд явагдана. Засаг даргын Тамгын газар, Татварын тасаг 70327329   ...

НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсээс дэлхийн 12 оронд “Мянган цахим сум” төслийг хэрэгжүүлж байна. Тэгвэл энэ удаа Монгол Улсын хэмжээнд таван сумыг хамруулахаар шийдвэрлэсний хоёр нь Өвөрхангайнх юм. Тухайлбал, Арвайхээр, Хархорин суманд дээрх төслийг хэрэгжүүлэхээр суурь судалгааны ажлыг хийж байна. Уг төсөл нь хөдөө орон нутгийн цахим санаачилгыг дэмжих, цахим инноваци, технологийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой аж.   ...

Ээлжит цэрэг татлагаар орох залуучуудад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг Нэгдсэн эмнэлгийн эрт илрүүлгийн баг 2022.10.09, 10-ны өдрүүдэд хийх тул идэвхитэй хамрагдана уу. Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт ирэхдээ: 1. Заавал эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай. ( e-barimt ашиглан төлбөрөө төлсөн бол 30 минутын дотор төлөлт бүртгэгдэнэ) 2. Зориулалтын саванд шээсээ авч ирэх 3. Өлөн ирэх Засаг даргын Тамгын газар   ...

022 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 11-ний өдрийн 08:30 цагт сумын Соёлын төвд эхэлнэ. Цэрэг татлагад 18-25 насны залуучууд бүрэн хамрагдна. (2004 оны 1 дүгээр дамжааны оюутнууд сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтаа харъяа багийн Засаг даргадаа өгч өөрийн биеэр цэрэг татлагын байранд ирэхгүй байхыг зөвшөөрнө) Мөн 1996 оны цэргийн албанд татагдах нас өнгөрсөн залуучууд их дээд сургуулийн диплом, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж, тооцоо дуусгана. Цэрэг татлагаар ороход анхаарах зүйлс: -18-25 насны залуучууд сумын Нэгдсэн эмнэлэгт эрт илрүүлэг, шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой бөгөөд эрүүл мэндийн ...

Орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг хоршоо, ААНэгжүүдийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төслийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна. ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ - Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3% - Зээлийн хугацаа (60 хүртэлх сар) -Сангийн зээлийн эргэн төлөлт нь сар бүр тэнцүү байна. ТАВИГДАХ ШААРДЛАГА - Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа ...

      ...

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт албан хаагчид, эцэг эхчүүд Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье! 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 4 сургуульд 2686 хүүхэд дэвшин суралцсанаас нэгдүгээр ангид 278 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 6 байгууллагад 872 хүүхэд дэвшин суралцаж, үүнээс 2 настай 254 хүүхэд шинээр элсэн орлоо. Мөн Хархорин сумаас гадаадын болон дотоодын их, дээд сургуульд шинээр 143 оюутан элсэн суралцахаар явлаа. Та бүхний минь эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, оюунлаг ирээдүйн төлөөх үйлс тань мандан бадрах болтугай. ...

...

Аймгийн Засаг дарга А.Ишдорж иргэдийн санал, гомдолтой танилцаж, хэлтэс, албадын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тэрбээр эдийн засгийн хүнд үед сурагчдыг хувцсаар жигдрүүлэх нэрийн дор үнэтэй хувцас шахаж байгааг буруушааж, хэрэв жигдлэх гэж байгаа бол өнгөөр л жигдэл гэсэн үүргийг БСУГ-т өгөв. Мөн боломжгүй айл өрхүүдийн цэцэрлэгийн хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүнийг жилээр биш, сар, улирлаар бэлтгүүлж, уян хатан бодлого барьж ажиллахыг даалгалаа. Хурлын үеэр өвс тэжээл, хадлангийн бэлтгэл, ургац хураалт, отор нүүдэл, хөрөнгө оруулалтын үр дүн гэхчлэн цаг үеийн асуудлаар ярилцав.   ...

Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүн МУСТА дуучин САМДАНГИЙН ЧИНБАТ-ын ''СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ" хандивын тайлан тоглолт болох тул иргэд хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолт: 2022.09.05-ны 19:00 цагт Соёлын төвд болно. Тасалбарын үнэ: 10.000 Утас:89894877   ...

  ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр