Хангайн бүсийн агаарын төлөв байдалд байнгын хяналт тавьж, судалгаа шинжилгээ хийж, цаг уурын бодит мэдээллээр олон нийтийн хэрэгцээг хангах, сэрэмжлүүлэх чухал үүрэгтэй тус албаныхан 1946 онд анх байгуулагдсан цагаасаа нэг барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Тиймээс алба хаагчдын ажлын ая тухтай байдлыг бүрдүүлэх, техник төхөөрөмжийг стандарт нөхцөлд байршуулах үүднээс 130 м2 талбай бүхий 10х6 хэмжээтэй, 5 өрөө, 2 давхар барилгыг улсын төсвийн 400 гаруй сая төгрөгөөр хугацаанаас нь өмнө гүйцэтгэн ашиглалтад оруулж байна.   ...

Өвөрхангай аймгийн харъяат бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, эрэгтэй, 20 нас хүрсэн, ял шийтгэлгүй, сүүлийн 6 сарын хугацаанд зөрчил гаргаж арга хэмжээ авагдаагүй иргэдийг бүртгэлд хамруулж судална. 1. Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл; 2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх); 3. Гурван үеийн түүх; /өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ./ 4. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/ 5. Бүрэн дунд боловсролтой бол ...

Аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд орон нутгийн чанартай, хатуу хучилттай 43.6 км замыг ашиглалтад оруулсан байна. Үүнээс зөвхөн Арвайхээр суманд 20 гаруй км хатуу хучилттай замаар гэр хорооллыг холбосон нь орчны тоосжилтыг багасгах, иргэдэд ая тухтай, хурдан шуурхай байдлыг бий болгох, нийтийн тээврийг хөгжүүлэх олон эерэг өөрчлөлтийг авчирсан юм. 2021 онд Бат-Өлзий сумын төвд 2 км шороон даланг асфальтобетониор хучсан бол Арвайхээрт Нисэх буудлын зүүн талын замыг шинэчилсэн. 2022 онд Арвайхээр, Хархорин суманд 1.1 км асфальтон замыг шинээр тавьсан. Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 60 км зам 83 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол ...

Тус хуралдаанаар: 1.Сумын татварын орлогын бүрдүүлэлтийн явцын тухай 2.Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх – Орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцын тухай 3. Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын явцын тухай 4. Сумын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай 5. Нийгмийн даатгалын тасгийн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай 6. Малын халдварт өвчнийг бууруулах, малын тарилга туулгалтын үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай 7. Сумын халамж, амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл, хөдөлмөр эрхлэлтийн албаны үйл ажиллагааны тайлан, цаашдын ...

Тус хуралдаанаар: 1.Хамтарсан багуудаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны явц, үр дүн цаашдын зорилтын тухай 2.Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөө 3.Сүүлийн жилүүдэд суманд голлон гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналын тухай 4.Иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах тухай гэсэн асуудлаар хэлэлцэж байна.   ...

Ирэх 11 дүгээр сард БНПУ-ын Соёлын өдрүүдийг Монгол Улсад зохиох гэж байгаатай холбогдуулан Польш Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко Өвөрхангай аймагт дахин ирж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнтэй уулзалт хийлээ. Ромын Пап IV Иннокентийн элчээр 1246 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод ирж байсан польш санваартан Бэнэдикт Полакийн дурсгалд зориулсан хөшөөг Хархорин суманд босгосон бөгөөд ирэх 11 сарын 20-иор нээлтийг хийх, тэр үеэр Польшийн дуучны тоглолтыг Арвайхээр суманд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн 11 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ...

Аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, Онги, Таац голын сав газрын захиргаа, Экологийн цагдаа, Уянга сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын баг Уянга суманд ажиллаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа. Уянга суманд “АУМ Алт” ХХК, “Өгөөмөр – Өргөө” ХХК, “Барс гоулд” ХХК уул уурхайн олборлолт явуулж байна. Тус аж ахуйн нэгжүүдээс 2022 онд 55.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 10.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Ажлын багаас нөхөн сэргээлтийн шаардлага хангасан талбайг хүлээн авч, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ...

  ...

1. Биохимийн шинэилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/ 2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ 3. Өлөн үеийн глюкоз 4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ 5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ 6. Хепатитийн В, С вирусын эсрэг бие илрүүлэх сорил 7. Эсийн шинжилгээ 8. Хэвлийн ЭХО 9. Зүрхний цахилгаан бичлэг 10. Цээжний рентген зураг 11. Эмчийн үзлэг, зөвлөгөө, дүгнэлт   ...

2022.10.22.15:00 цагт #Хаана: Хархорин сумын СОЁЛЫН ТӨВ #Хамрах_хүрээ: Хархорин сумын 16-40 насны залуус. /ЕБС-ий ахлах ангийн сурагчид 15:00-18:00 цагийн хооронд оролцох боломжтой/ #ҮЙЛ_АЖИЛЛАГАА: 1. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ 2. СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ 3. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ 4. АЖЛЫН БАЙРНЫ ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ 5. ҮСЧИН, ГОО САЙХНЫ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ *НОМЫН ҮЗЭСГЭЛЭН *ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН *ӨГЛӨГЧ НАМАР САЙН ҮЙЛСИЙН АЯН *ТАЛАРХЛЫН БУЛАН *ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭН +OPEN MIC +SELFIE ZONE +FLASH MOB #ОРОЛЦОХ_ЗАЛУУС: Энэхүү постыг #public тохиргоотой #share Энэхүү постыг дурын 5 группт #share Энэхүү пост ...

Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өглөөний 08:30 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 182 иргэн бүртгүүлсэн. Шалгалт 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Политехникийн коллежийн 306 тоот танхимд 7 ээлжээр хуваарийн дагуу зохион байгуулагдана. Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж буй бөгөөд зөрчил гарахаас сэргийлж оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байна. Сорилын агуулга нь ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр