Ганган Орхон багийн иргэн Д.Базаргарьд 2010 оноос хашаандаа мод, бут, хүнсний ногоо тарьж одоогоор чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд, бөөрөлзгөнө, улаалзгана, чонын хошуу зэрэг 10 аад төрлийн мод бут, төмс, байцаа, лууван, сонгино, саримс, хүрэн манжин, хулуу, артишок, тарвас, огурцы, помидор, чинжүү зэрэг 15 төрлийн хүнсний болон нарийн ногоо тарьжээ . Хашаан дахь худгаас ус татаж усалгаагаа шийдэж ач, зээ нараа дагуулан ажилд сургаж байна. Намар ногоогоо хураан авч өвөл хаврын улиралд өрхийн хэрэгцээгээ бүрэн хангадаг байна. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан байгууллага, айл өрх, ...

Эрдэнэтолгой багийн иргэн Д.Эрдэнэ-Очир өөрийн эзэмшлийн хашаагаа мод, бут, хүнсний ногоо, мандлын цэцэг, хүлэмжний нарийн ногоо тарихаар хуваарилж, тарилт хийсэн. Одоогоор мандлын 6 төрлийн цэцэг, 0.5 га талбайд төмс, байцаа, шар манжин, хүрэн манжин, лууван, шанцай, броккли, навчит байцаа зэрэг хүнсний ногоо , үхрийн нүд, бөөрөлзгөнө, нохойн хошуу зэрэг жимсний мод, хүлэмжиндээ огурцы , помидор, чинжүү зэрэг нарийн ногоо тариалж, хашаан дахь худгаас ус татаж усалгаагаа шийдсэн байна. Хашааны тохижилтоо сайжруулж, 00-д суултуур тавьж доторлосон . Мөн өрхийн хэрэгцээний ногоогоо хадгалах 3 м гүн зоорийг барьж жилийн 4 улирлын турш өөрсдийн ...

Вангийн Овоо багийн иргэн А.Цэдэндамба, Д.Дэнсмаа нар 1990 оноос хойш хашаагаа ногоон орчин болгох зорилгоор мод, бут, сөөг, ногоо, цэцэг тариалж эхэлжээ. Хашааныхаа 50 хувийг ногоон орчин болгож, одоогоор 7 төрлийн 40 гаруй мод, бут, 17 төрлийн хүнсний болон нарийн ногоо, 60 гаруй төрлийн 250 тасалгааны цэцэг тарьж, 22 төрлийн 1500 гаруй мандлын цэцэг үрслүүлж хувь хүн болон албан байгууллагуудад нийлүүлж тарьж, арчлах зөвлөгөөг өгч байна. Үхрийн баас, нүүрсний хог, үртэстэй хольж ахуйн хэрэгцээний түлшээ бэлддэг болсон байна. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан байгууллага, айл өрх, ...

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ч бүх нийтийн амралтын өдөр биш байв. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт ...

ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний төвд цахим үйлчилгээ, иргэдийн өргөдөл гомдол, тоон гарын үсэг хариуцсан ажилтан ажиллаж 11 байгууллагын 54 төрлийн лавлагаа мэдээллээр харьяа харгалзахгүй үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. Иргэд та бүхэн хүссэн мэдээлэл авч үйлчлүүлнэ үү. 1. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2. Татварын ерөнхий газар 3. Цагдаагийн ерөнхий газар 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 5. Нийгмийн даатгалын ерөнхий газар 6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 7. Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар 8. Авто тээврийн үндэсний ТӨҮГ 9. Гаалийн ерөнхий газар 10. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам 11. ...

БУРХАН_БАГШИЙН_ИХ_ДҮЙЧИН_ӨДӨР-ийг угтсан "ЭНЭРЛЭЭР НЭГДЭЖ ЭВЭЭР БҮТЭЭЕ" уриалгад Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдлээ. Буян амлах өдрүүдийн төлөвлөгөө гарган, зорилтот 2 өрхөд эд материал, хүнсний дэмжлэг үзүүлж, 12 дугаар ангийн сурагчдад урам өгөх ярилцлага зохион байгуулж, хүүхэд хөгжлийн Солонго төвийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа. Хүмүүнлэг, буяны ажлууд үргэлжлэх болно. Засаг даргын Тамгын газар   ...

2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам талбай бүхий Хүүхэд залуучуудын амрах талбайг байгуулахаар “Хархорин АЗЗА” ТӨХК гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Тус талбайг 05 сарын 20-оос 07 сарын 01 хүртэл хугацаанд байгуулах тул зам талбайн орох, гарах хөдөлгөөнийг хаасныг мэдэгдье. Засаг даргын Тамгын газар       ...

Бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд сумын төвийн 782 өрх 943 улиас, 389 жимсний болон бусад төрлийн мод, бут тарьж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүллээ. Нийтийн эзэмшлийн талбайд 150 модыг нөхөн тарилт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Хот тохижилтын алба           ...

"Хашаандаа сайхан амьдаръя" аяны хүрээнд өрх бүрийг мод тарихад нь дэмжлэг үзүүлэх, заавар зөвлөмжөөр хангах ажлыг 05 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа. Өнөөдрөөс эхэлсэн энэ аянд иргэд идэвхтэй оролцож, 500 гаруй өрх 900 улиас, 12 төрлийн 240 мод бут сөөг, жимсний мод тарилаа. Төвийн 3 багийн 6 цэгт хар шороо буулган, мод тарих аргачлал, хог хаягдлыг ангилан ялгах зөвлөмж бүхий гарын авлага 1360 ширхгийг бэлтгэн мод авсан иргэн бүрт хүргүүллээ. Мөн Монголын тандан судлаачдын холбооны мэргэжилтнүүд айл өрхүүдийн хашааны төлөвлөлт, мод тарих, хог хаягдлыг ангилан ялгах талаар биечлэн заавар зөвлөгөө ...

        ...

Онгоцон ухаа багийн Азар толгой, Урт хамар, Зогсоол бааз, Харганат , Өндөр толгой, Жалбаа багийн Өвөр элстий, Тасархай, Тодон, Дэлийн бүрд, Сарын гол, Тариат, Шанх багийн Дүгэрэг, Өлзийт овоо, Бор үзүүр, Шар бүрд, Хүрэн ширх орчмын 6500 га бэлчээрт мэрэгч устгалын ажлыг багийн Засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, малчид хамтран зохион байгуулж, бактержуулсан 10 тонн будааг мэрэгчийн гүйдэл зам дээр цацлаа. Засаг даргын Тамгын газар     ...

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 26 -ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл сумын нутаг дэвсгэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар сумын Засаг даргын баталсан ажлын удирдамж гарч, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд төв зам, нийтийн эзэмшлийн зам талбай, зах, нийтийн тээвэр, худалдааны төв, үйлчилгээний газрууд, ШТСтанцууд, томоохон албан байгууллагууд, орон сууцны гадна талбай, хог хаягдал түр цуглуулах болон хогийн нэгдсэн цэгт цэвэрлэгээ , ариутгал хийх, албан байгууллага, аж ахуй нэгжүүд байгууллагадаа мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр