Олон нийтийн дунд А хүрээний вирус тархсан, томуу, томуу төст өвчлөл дэгдэлтийн байдалд хүрсэн, мөн өмнөд хөрш коронавирусийн өндөр идэвхжилтэй байгаа энэ үед хил нээгдсэн зэрэг нь хүн амын эрүүл мэндэд хүндээр тусах магадлалтай байна. Иймд амьсгалын замын халдварт өвчлөлд онцгой анхаарч, арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл, зөвлөгөөг хүртээмжтэй хүргэх, амны хаалтыг зүүлгэх, эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг хангах үүргийг аймгийн Засаг дарга холбогдох албаныханд өглөө.   ...

Иргэдээс ихэвчлэн эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын асуудлаар хандсан бөгөөд тухайн санал, гомдлыг шийдвэрлэж, иргэнд эргэн мэдээлж байна. Гэвч зарим санал, гомдол тасрахгүй, давтагдсаар байгаа тул тухайн асуудал, зөрчлүүдэд шалгалт, мониторинг хийхийг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.   ...

Хурлаар “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар хэлэлцлээ. Зорилтот жилд өрхийн тариаланчид, хүнсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж, эрүүл, аюулгүй хүнсээр өрх гэр, сум орноо хангах зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд; Өрх бүр өөрсдийн хүнсээ бэлтгэх боломжийг бүрдүүлж, төмс, хүнсний ногоо тарих, боловсруулах сургалтанд хамруулах, үрийн дэмжлэг үзүүлэх Хуванцар савнаас татгалзаж, уламжлалт модон хувин, ган төмөр сав суулгыг хэрэглээнд нэвтрүүлэх Өрхийн хэрэгцээнд таарсан хүлэмжийг нийлүүлэх Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэр, ...

  ...

Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратеги зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2023.01.13) Төрийн ордонд боллоо. УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус төвийг байгуулж байгаа бөгөөд ...

  ...

Томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын тухай болон баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүрээр ажилласан Онцгой комиссийн гишүүдийн ажлын тайлан, мөн УИХ-аар хэлэлцэж буй Газрын багц хуулийн төслүүдэд санал өгөх талаар холбогдох газруудаас мэдээлэл хийж, үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргаас чиглэл өглөө.     ...

Малчид малаа нэмэлт тэжээлд оруулж эхэлсэн учраас малчдадаа дэмжлэг үзүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссийн хурлаас гаргаад байна. Өвөрхангайгаас бусад аймгуудад оторлож яваа 803 малчин өрхөд орон нутгийн төсвөөс 56 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, өөрийн аймагтаа өвөлжиж байгаа малчдад аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийг гаргалаа. 25 кг-тай багсармал тэжээлийг 10 мянга 40 кг-тай няцалсан улаан буудайг 25 мянга 40 кг-тай хорголжин тэжээлийг 30 мянга 5 кг-тай малын эрдэст долооцыг 5500 Малын тэжээлд нэмэлтээр хольж өгдөг олон найрлагат витамин 1 кг нь 15 мянган төгрөгөөр /100 кг тэжээлд 1 кг ...

  ...

https://www.facebook.com/100057699978460/videos/3319108121738271/?idorvanity=404618883906116   ...

2023 оны 1 сарын 1-ээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөг болж өөрчлөгдсөн тул Сайн дурын даатгуулагч та сард 74250, жилийн 891000 төгрөг, 0-3 насны хүүхэдтэй эхчүүд сард 37125 жилийн 445500 төгрөг төлөхөөр болсон. Оны эхнээс даатгуулах нь хамгийн чухал тул 2023 оны 1 дүгээр сард багтан шимтгэлээ төлж гэрээгээ байгуулаарай. Холбогдох утас: 92090030, 85151921   ...

2023 оны 1 сарын 1-ээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөг болж өөрчлөгдсөн тул #Эрүүл_мэндийн_даатгалын хураамж САРД-5500 ХАГАС ЖИЛИЙН-33000 БҮТЭН ЖИЛИЙН-66000 төгрөг болсон. Иймд иргэд даатгуулагч та бүхэн 2023 оны эрүүл мэндийн даатгал шимтгэлээ энэ дүнгээр төлнө шүү. #ТӨЛӨХ_ХЭЛБЭР 1.Ebarimt-аар 2. Интернэт болон Мобайл банкаар 3. Банкаар төлөх боломжтой. #Дансны_дугаар ХААН БАНК-5556483534 ТӨРИЙН БАНК-192200013956   4 удаа хуваалцсан Таалагдлаа Сэтгэгдэл Хуваалцах ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр