...

• Бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг тул заавал малгай өмсгөөрэй. Малгай өмсөхгүй байснаар: - Хараа муудах, нулимс гоожих - Сонсгол муудах - Толгой өвдөх /тархины судас нарийсах/ - Дархлаа муудах - Томуу, томуу туст өвчин тусах - Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.   ...

  ...

Тус арга хэмжээгээр бэлгэ дэмбэрлийн үг бүхий “Амар байна уу” монгол бичгийн захидлын уралдаан, Золгох нутаг” гар зургийн уралдаан, “Энх мэндийн аялгуу” ардын дууны цахим уралдааныг зарлаад байна. Захидлын болон дууны уралдаанд бүх насныхан оролцох боломжтой бол гар зургийн уралдаан нь 6-8, 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохиогдоно.         ...

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн дэмжих төвд ходоодны дурангийн иж бүрэн аппарат нийлүүлэгдсэн. Ходоодны дурангийн эмч Ц.Үүрийнтуяа, сувилагч Д.Мөнхсайхан нар мэргэжил дээшлүүлэх сургалтыг төгсөж тусламж үйлчилгээг 2023.01.24 -ний өдрөөс эхлэн үзүүлж эхэллээ. Хөдөөгийн хүн амийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, чирэгдэлгүй тусламж үйлчилгээ авах боломжоор хангаж буй Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ийн гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ийн гишүүн Г.Ганболд нарт ажлын өндөр амжилт хүсье.     ...

Хархорин сумын төвийн 3 багийн 61-ээс дээш насны иргэд багийн эмч нартай холбогдон цаг товлож, хуваарийн дагуу ходоодны дурангийн шинжилгээтэй эрт илрүүлэг, үзлэгт хамрагдана уу. Өдөрт 15 хүн шинжилгээнд хамруулах тул оочир дараалал үүсгэхгүй байхыг хүсэе. Вангийн овоо баг хариуцсан эмч Л.Пүрэвжаргал 96118233 Ганган-Орхон баг хариуцсан эмч Г.Юмсүрэн 99528086 Эрдэнэтолгой баг хариуцсан эмч Ч.Наранцэцэг 99066682   ...

  ...

Энэ онд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 130 гаруй сурагчид төгсөнө. Төгсөгчдөд зориулж "ЭЕШ БА ШИНЭХЭН БОТГОНУУД" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдах тул Та бүхнийг оюундаа хөрөнгө оруулалт хийж, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус хэлэлцүүлэгт Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулиудыг 2022 онд төгссөн төгсөгчид болох салбар бүрийн төлөөлөл болсон оюутнууд урилгаар оролцоно. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Засаг даргын дэргэдэх “Хүүхдийн Төлөө Зөвлөл” ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “Соёлын Төв” САНААЧЛАГЧ: “Хүүхдийн элч” С.Долгормаа ХААНА: Соёлын төв ХЭЗЭЭ: 2023 оны 01 ...

Монголын цахилгаан холбооны Өвөрхангай аймгийн салбар нь нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих зэрэг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үнэгүй ярих утсыг суурилуулж байна. Энэ хүрээндээ Арвайхээр сумын Ерөнхий боловсролын IV сургуульд "ИТГЭЛТЭЙ УТАС"-ыг суурилуулж хичээлийн жилийн 2-р улирал эхлэхэд хүүхэд бүр гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих боломжоор хангалаа.   ...

Энэ хүрээнд иргэдийнхээ орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх, бизнесийн шинэ санал, санаачилгыг дэмжих, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулаад байна. Монголын түүх, соёлын өлгий Өврийн сайхан хангай нутагтаа ажиллаж, амьдарцгаая   ...

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлах “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аяны хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулан ажиллалаа. -Өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх; -Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтын танилцуулга болон сургалтад иргэдийг бүртгэх; -Иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх; -Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр