Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шанхын хийд”-д төрийн анхны тугийг тахих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Хархорин сумын ИТХ-ын дарга Л.Ганбат, Засаг дарга Л.Энхбат болон иргэд оролцлоо. Тус хийдэд Богд Хаант Монгол Улсын төрийн шинэ тугийн эх хувь байдаг ба орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар уг тугийг мандуулах, цэнгүүлэх ёслолын арга хэмжээг 2014 оноос эхлэн уламжлал болгон тогтоосон билээ. Чингис хааны Их хар сүлдийг “Баруун хүрээ” хийдэд тахьдаг байсан уламжлалыг даган ...

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид “ХОЛБОО МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР”-ээр ажиллах сонирхолтой, шаардлага хангасан иргэдийг ажилд урьж байна. ТАВИГДАХ ШААРДЛАГА: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, Холбоо, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй байх, Ял шийтгэл эдэлж байгаагүй байх, Бие бялдарын зөв хөгжилтэй, Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: ...

2018 оны ээлжит цэргийн шинэчилсэн бүртгэл 2018.12.20-оос 2019.01.03-ны өдөр хүртэл явагдаж байгаа тул 18-50 насны эрчүүд цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж харьяа багийн Засаг даргад нарт бүртгүүлнэ үү.   ...

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Нийт нутгаар агаарын температур шөнөдөө 15-20 градус,өдөртөө 4-9 градус хүйтэн байна.   2018.12.18-22-НЫГ ХҮРТЭЛХ 5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 18-19-нд, 21-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи18-19-нд говь талын нутгаараа 12-14м/с хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр хүйтэрнэ.   ...

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Оюуны цэнэг гэр бүл хүний хөгжлийн академи” ТББ-тай хамтран “Ахмад настны тухай хууль”, “Өтөл насны сэтгэл зүйн онцлог”, “Стрессийг даван туулах арга зам” гэсэн сэдвээр сургалт зохион байгуулав.
Сургалтад ахмад настан 33 иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан 55 иргэн хамрагдлаа.   ...

Өвөрхангай аймгийн ИТХ- аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эрхээ эрхэмлэж, үүргээ ухамсарласан жаргалтай ирээдүй” хүүхдийн чуулганыг 2018.12.14-ны өдөр ДЗОУБайгууллагын дэмжлэгээр зохион байгууллаа . Чуулганд ЗДТГазар, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, ЕБС- ийн сурагчид, нийгмийн ажилтан нар оролцлоо. Чуулганаар хүүхэд, хөгжил хамгааллын ажлын жилийн тайлан, “Аюулгүй орчинд- хүүхэд” аяны тайланг тавьж хүүхдийн өөрөө удирдах шилдэг клубууд үйл ажиллагаагаа танилцууллаа. Шилдэг клубээр шалгарсан Г.Цэрэнчимэд багштай Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн ...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрлөгийг 2018.12.05-нд ЗДТГазар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын тасаг хамтран зохион байгууллаа. 
Өдөрлөгөөр ХХҮГ-ын сум харицсан мэргэжилтэн Ш.Норжмаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”, Нийгмийн даатгалын тасгийн дарга Х.Уудамсоёл “Нийгмийн даатгалын тухай хууль” сурталчлан таниулж, Нэгдсэн эмнэлгийн нийгмийн ажилтан Х.Батдэлгэр “Гараа угааж сурцгаая” сургалт болон бусад урлаг уран сайхны тэмцээн ...

Улс орон даяар 2018 оны жилийн эцсийн мал тооллого 12 сарын 7-17-ны өдрүүдэд болно.  Энэ жил малыг заавал нүд үзэж нэг бүрчлэн тоолох тул малчид мал бүхий иргэд мал болон малчны тамгаа бэлэн байлгахыг мэдэгдэж байна.  Малыг тоог үнэн зөв бодит гаргаснаар мал, амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож, тодорхойлох, дүн шинжилгээ хийх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг бэлтгэх ач холбогдолтой юм.  Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн ...

Орхоны хөндийн сав газар дахь эртний дурсгал, Монголын олон жилийн түүхийг шингээж үлдсэн "Эрдэнэзуу" эдүгээ дотоод, гадаадын жуулчдын зорьж очдог газар болсон. Манж чин улсын эрхшээлд байх үеэс өнөөг хүртэл 430 гаруй жилийн түүхтэй урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж үлдсэн хийдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар музейн менежер Ц.Содномцэрэнтэй ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Түүх соёлын хосгүй үнэт өв болсон "Эрдэнэзуу" хийдэд өнөөдөр ямар асуудал тулгамдаж байна вэ? -"Эрдэнэзуу" хийдийг анх 1586 онд Чингис хааны удмын Халхын Автай сайн хан санаачлан байгуулснаас хойш олон зуун жил дамжиж түүх соёлын хосгүй үнэт ...

Хүүхэд хөгжил, хамгааллын жилийн ажлын хүрээнд ЕБ-ын сургуулийн 2038, дотуур байрны 118 сурагчдаас тулгамдаж байгаа болон эрх нь зөрчигдөж байгаа асуудлын талаар санал авч сум, байгууллагын түвшинд асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Аюулгүй орчинд-хүүхэд” 14 хоногийн аянг 2018.12.01-15 хүртэл зохион байгуулахаар 4 бүлэг 21 зүйл заалтаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.   ...

Сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд, олон нийтэд “Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ийг сурталчилан таниулах зорилгоор “Хөдөлгөөний соёлыг сайжруулъя” сэдэвт 14 хоногийн аяныг 2018.11.28-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. 
Аяны хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд, такси үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ийн талаар сургалт зохион байгуулах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд нэг удаа сануулга өгч, ...

Архидалтгүй-Өвөрхангай шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан байгууллага, иргэд, олон нийтэд зориулсан архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх сургалт мэдээллийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, архидан согтуурахтай тэмцэх ажилд байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор “Архидалтгүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл орчин” аяныг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зарласан билээ.  Аяны хүрээнд Нэгдсэн эмнэлэг, ЕБ-ын II сургууль, Онцгой байдлын хэлтэс, ЕБ-ын Гүнзгий сургуулиудад дэвтэр, туг ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр