Сумын Засаг даргын Тамгын газраас “Эмэгтэйчүүдийн хөгжил” бичил хөтөлбөрийг 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэхээр төлөвлөн эхний ээлжийн сургалтаа зохион байгууллаа. Энэ хөтөлбөрт 40 эмэгтэй хамрагдах бөгөөд гэр бүлийн харилцаа, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил, өрхийн санхүү, гоо зүй, хоол хүнсний зөв хэрэглээ, хялбар бэлдэх аргачлал, бичиг үсэг тайлагдалтын түвшин нэмэгдүүлэх болон мэргэжлийн сургалтанд хамруулж чадваржуулах ажлуудыг зохион байгуулна. Эмэгтэйчүүдэд олон нийтийн ажил , тэмцээн уралдаан, багийн ажиллагаагаар дамжуулан сонирхол, чадамжаараа нэгдсэн бизнесийн бүлгийн үйл ажиллагааг ...

Эрдэнэтолгой багийн иргэн Г.Анхбаярынх 3 жилийн өмнөөс хүлэмжийн аж ахуй эрхэлж, 20х6 м хэмжээтэй 3 хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тариалж, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ жуулчны бааз болон дэлгүүрүүдээр борлуулж байна. Нарийн ногооны тариалалтаас гадна хашаандаа броккли байцаа, лууван, сонгино, байцаа тарьж, дуслын болон бороожуулалтын системээр усалгаагаа шийджээ. Залуучуудад үлгэр дуурайлалтай хөдөлмөрлөж, эрүүл органик бүтээгдэхүүнээр иргэдийн хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байгаа залуу гэр бүлдээ талархал илэрхийлье. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан ...

Вангийн овоо багийн иргэн Ч.Отгонбаярынх хашаагаа моджуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд бүйлс, хайлаас, шар хуайс, бөөрөлзгөнө, улаалзгана, бургас, улиас, чацаргана, үхрийн нүд, зэрэг мод бут, төмс, байцаа, лууван, ногоон сонгино, хүрэн манжин, зэрлэг сонгино зэрэг хүнсний ногоо, хүлэмжиндээ чинжүү, өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо тариалж байна. Хашаан дахь худгаасаа ус татан намираа бороожуулалтын системээр усалгаагаа шийджээ. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан байгууллага, айл өрх, иргэдийн талаар цуврал мэдээллийг хүргэж байна. ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ. Засаг ...

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай усархаг бороо орох тул нүхэн жорлон, муу усны нүх дүүрэх эрсдэлтэй үед гарч болох халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор нүхэн жорлон, муу усны нүхийг халдваргүйжүүлэхдээ дараах зөвлөмжийг мөрдөнө үү. • 40%-ийн идэвхтэй гипохлорид кальци бодисыг ашиглана. • Бодисыг худалдан авахдаа идэвхт хлорын хэмжээг тодорхойлсон шинжилгээний дүнг мэдэх хэрэгтэй. • Уусмалыг +30-аас +400С хэмийн бүлээн усанд найруулж бэлтгэнэ. • Гипохлорид кальциас 0.5%-ийн ажлын уусмал бэлтгэнэ. • 1л ажлын уусмал бэлтгэхдээ 12.5 г хуурай бодисыг авч найруулна. • Уусаагүй хэсгийг ...

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай усархаг бороо орох тул нүхэн жорлон, муу усны нүх дүүрэх эрсдэлтэй үед гарч болох халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор нүхэн жорлон, муу усны нүхийг халдваргүйжүүлэхдээ дараах зөвлөмжийг мөрдөнө үү. • 40%-ийн идэвхтэй гипохлорид кальци бодисыг ашиглана. • Бодисыг худалдан авахдаа идэвхт хлорын хэмжээг тодорхойлсон шинжилгээний дүнг мэдэх хэрэгтэй. • Уусмалыг +30-аас +400С хэмийн бүлээн усанд найруулж бэлтгэнэ. • Гипохлорид кальциас 0.5%-ийн ажлын уусмал бэлтгэнэ. • 1л ажлын уусмал бэлтгэхдээ 12.5 г хуурай бодисыг авч найруулна. • Уусаагүй хэсгийг ...

Эрдэнэтолгой багийн иргэн Г.Бямбаа хашаандаа мод бут тариад 14 жил болж байна. Хуш, бургас, агч, улиас, чацаргана, үхрийн нүд, далан хальс, хармаг, игүүшин зэрэг мод бут,эмийн ургамал, төмс, байцаа, лууван, ногоон сонгино, хүрэн манжин, зэрлэг сонгино зэрэг хүнсний ногоо, хүлэмжиндээ чинжүү, өргөст хэмх, гүзээлзгэнэ тариалж, энэ жилээс япон сонгины үр үрслүүлж сухай, жигд, хармагийн суулгацыг туршин ургуулж байна. Хашаан дахь худгаасаа усалгаагаа шийджээ. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан байгууллага, айл өрх, иргэдийн талаар цуврал мэдээллийг хүргэж байна. ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ. ...

Амралт зугаалгын улирал эхэлсэн тул үер усны аюулаас болгоомжилж эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган, болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлж хараа хяналтаа сайжруулна уу.

ЗДТГ, Хүүхэд хамгааллын хамтарсан баг.   ...

2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 49,8 сая төгрөгийн санхүүжилтээр хог тээврийн автомашин худалдан авах тендерт "Цост Хайрхан" ХХКомпани шалгарч Солонгос улсад үйлдвэрлэсэн 15 тн-ын даацтай автомашин нийлүүлж хот тохижилтын албанд парк шинэчлэл хийгдлээ. 2011, 2013, 2018 онуудад хог тээврийн автомашинуудын шинэчлэл хийгдэж байжээ. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХОТ ТОХИЖИЛТЫН АЛБА         ...

    ...

...

Нарийн хүр багийн иргэн В.Бат-Очир Вангийн овоо багт өөрийн эзэмшлийн хашаандаа 2015 оноос хойш мод бут, хүнсний ногоо тарьж одоогоор үхрийн нүд, чацаргана, бөөрөлзгөнө зэрэг жимс, байцаа, сонгино, шар манжин, хүрэн манжин, саримс, лууван, өргөст хэмх зэрэг хүнсний болон нарийн ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болжээ. Гэртээ зоорь хийж, өвөл хаврын улиралд ногоогоо хадгалдаг байна. 2020 онд хашаагаа тохижуулж усан оргилуур, сүүдрэвч хийж, гадна нойлоо засаж сайжруулсан. Залуучуудад үлгэр болохуйц хөдөлмөрлөж байгаа В.Бат- Очирын гэр бүлийнхэнд талархаж, амжилт хүсье. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон ...

Хүүхэд багачуудын санал бодлыг сонсох, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр ЗДТГазрын иргэний танхимын 70327999 дугаарын утас ажиллаж байна. ОРОЛЦСОН ХҮҮХЭД ХӨГЖДӨГ. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ИРГЭНИЙ ТАНХИМ   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр