"Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2023" аяны нээлтийн үйл ажиллагаа соёлын төвд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх уриан дор зохион байгуулагдаж буй сарын аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг байгууллага, иргэдэд танилцуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг иргэдэд сурталчилж, зөвлөгөө мэдээлэл өглөө.       ...

Шарсан, хуурсан хоолонд өөх тос ихээр агуулагддаг нь артерын судсанд өөх тос хуримтлагдах, улмаар зүрхний дутагдал, зүрхний шигдээс, харвалт зэрэг зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг нөхцөлдүүлдэг. Хийжүүлсэн ундаа болон сахарын хэт их хэрэглээ ч мөн цусны даралт ихсэлт болон бусад зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймд та эрүүл мэнддээ анхааран дараах хүнснээс татгалзаж, эрүүл хүнсийг эрхэмлээрэй #Таргалалтаассэргийлэхцуврал2     ...

Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргааны шилдэг ажилтан, манлай ахмад, магистр Н.Чимэддорж 2011-2023 оны бүтээлч ажлынхаа гүйцэтгэлийн тайланг тавилаа. Тэрбээр дээрх байгууллагад 12 жил ажиллахдаа Орхоны хөндийн өв соёл, түүх дурсгалыг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сургалт, судалгаа явуулах чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулж ирсний зэрэгцээ англи, монгол хэлээр судалгаа, шинжилгээний олон арван бүтээл, ном, товхимлыг нийтлэн хэвлүүлж, дэлхийн улс орнуудын уншигчдын хүртээл болгосон Төрийн шилдэг түшээ юм. Н.Чимэддорж гуай “Ахмад үе, залуу үеийн алтан хэлхээс ...

“Монголын хөдөө орон нутгийн хог хаягдлыг боловсруулах, нөхөн сэргээх туршилтын үр дүнг сурталчилах” төслийн хүрээнд Хархорин сумын хог хаягдлын ТЭЗҮ-ийн анхан шатны үр дүнг танилцуулах сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа. Сургалт, хэлэлцүүлгийг төслийн зохицуулагч МУИС-ийн профессор, доктор Б.Алтангүл, ТЭЗҮ-г хийсэн багийн ахлагч МУИС-ийн профессор, доктор Ч.Сономдагва, төслийн судлаач МУИС-ийн профессор, доктор Б.Очирхуяг нар удирдан явуулж, сумын иргэд, төрийн албан хаагчид оролцлоо. Засаг даргын Тамгын газар     ...

Хурлын үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон тус салбарт аймгаас хийх ажлын мэдээллийг өгсөн юм. Хурлаар салбар зөвлөлийн 2022 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, 91,4 хувь хангагдсан гэж дүгнэв. Мөн 2023 онд 3 зорилтын хүрээнд 12 арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хуулийн мэдлэг сайжруулах болон асаргааны сургалтыг зохион байгуулах, нийгэмшүүлэх, дэд бүтцийн ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөөд байна. Тус зөвлөлийн өнгөрөгч онд хэрэгжүүлсэн ...

Тус хуралдаанаар 2023 оныг “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх жил” болгон зарлалаа. Мөн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, сум дундын прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, "Бэгзэ Хархорум” авто сургууль шинээр эрхэлж байгаа үйл ажиллагаагаа танилцууллаа.     ...

Өвөрхангай аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хархорин суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2023 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрийг дуустал зохион байгууллаа. Команд штабын сургууль "Орон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа" сэдвийн хүрээнд Гамшиг осол, аюулт үзэгдлийн үед нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах ...

“Монголын хөдөө орон нутгийн хог хаягдлыг боловсруулах, нөхөн сэргээх туршилтын үр дүнг сурталчилах” төслийн хүрээнд Хархорин сумын хог хаягдлын ТЭЗҮ-ийн анхан шатны үр дүнг танилцуулах сургалт, хэлэлцүүлэг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болох тул иргэд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Иргэд Та бүхнийг сумын нэн түрүүнд тулгамдаж буй асуудалд өөрсдийн санал бодлыг хуваалцаж, хувь нэмрийг оруулахыг уриалж байна. Хэлэлцүүлэг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Соёлын төвд 15:00 цагт болно. Засаг даргын Тамгын газар — with Хархорин Мэдээ. Бүх хариу үйлдэл: 44   ...

2023 оны "Газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-ний дагуу дараах 10 нэгж талбарт ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААГ сумын Засаг даргын 2023.04.12-ны өдрийн "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай" А/97 дугаар захирамжийг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас 17:00 цаг хүртэл цахимаар зохион байгуулагдана. БҮРТГЭЛ: Оролцогчид 2023 оны 05 дугаар сарын 12-ны 09:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 15:00 цаг хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтад бүртгүүлнэ. Бүрдүүлэх материал: 1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн ...

  ...

        ...

Суманд зохион байгуулагдаж буй команд штабын сургуулийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Г.Ганбаатар, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Алтанцэцэг нар "Гамшгийн менежмент", "Гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, үнэлгээ хийх аргачлал, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх" сэдвээр сумын Онцгой комисс, Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд тус тус сургалт зохион байгууллаа. Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр