Монгол улсад сүүлийн 10 жилийн дунджаар 16.5 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс 61% эрэгтэйчүүд, 39% эмэгтэйчүүд ба 10 000 хүн амд ногдох нас баралт эрэгтэй хүн амд 59.4, эмэгтэй хүн амд 39.1 буюу эрэгтэйчүүдийн нас баралтын эзлэх хувь өссөөр байна. 15-69 насны эрэгтэйчүүд дунд: ...

2023 ОНЫ 05-Р САРЫН 29-НД БОЛНО. ...

Төлөөлөгчид энэ сарын 16-20-ны өдрүүдэд ажиллах бөгөөд аймгийн Засаг дарга, төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцлоо. Мөн Цагдаагийн газрын үйл ажиллагаа болон түр хамгаалах байртай танилцан, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж, мэдээлэл, зөвлөгөө, өгч ажиллав. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд хүний эрх, хөдөлмөрийн харилцаа, зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх арга зүйг олгох сургалтыг зохион байгуулж, хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.     ...

Өнөөдөр Онгоцон Ухаа багийн иргэдийн нийтийн хурал 98 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар сумын удирдлагууд болон сум дундын Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн зүгээс иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсч, хариу өглөө.       ...

  ...

Үндэсний бүтээн байгуулагч “МАКС ГРУПП”-ийн салбар компани болох “Арж Капитал”ХХК, “Макс Рөүд” ХХК нь Өвөрхангай аймагт "Улаанбаатар - Дархан" чиглэлийн авто замын төсөлдөө "200 ШИНЭ АЖЛЫН БАЙР"-ны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр: -Нээлттэй ажлын байрны мэдээлэл авах; -Ажлын ярилцлага хийж, хариу авах; -Ирсэн хүн бүр сугалаанд оролцож АЗТАН болох боломжтой. Өдөрлөг 2023.05.20-нд “Их хорум” зочид буудлын хойд талбайд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг авах утас: 88092238, 80041613   ...

Хурлаар; -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр түүний хэрэгжилтийн тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантөмөрийн тайлан; -“Бүтээлч Хархорин” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай сумын Засаг дарга Г.Одгэрэлийн тайлан; -“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэнгийн тайлан -Багийн Засаг дарга Л.Төгөлдөрийн ажлын тайлан; -Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2024 онд хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналын урьдчилсан жагсаалт батлах тухай; тус тус сонсч, иргэдийн асуусан асуултад хариулт ...

Хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ хугацаа, шошго харахаас гадна, бүтээгдэхүүний хадгалалтын горимыг заавал харж сонголтоо хийнэ үү. Хадгалалтын горим алдагдсан чанаргүй бүтээгдэхүүнээс үүссэн хордлогын тохиолдол бүртгэгдэж байгаа тул иргэд та бүхэн худалдан авалт хийхдээ зөв сонголт хийнэ үү.     ...

2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн газар, гол горхи, нуур цөөрмийн эрэг дагуу хаясан мал, амьтны 6936 ширхэг сэг зэмийг цуглуулж, орхигдсон элс хайрганы карьер, хогийн цэгт зөөвөрлөн авчирч булж устгах ажил явагдаж байна. Малчид Та бүхэн өвөлжөө, хаваржааны бэлчээр нутаг дээрхи хорогдсон малын сэг зэмийг ойролцоох карьер, хогийн цэгт зөөвөрлөн авчирч нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцож мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Засаг даргын Тамгын газар   ...

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос болон урд оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байгаа ч Ковид 19-ийн шинэ хувилбар нэмэгдэх төлөвтэй байгааг Шуурхай хуралдааны үеэр ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв мэдээллээ. Тавдугаар сар гарсаар омикроны шинэ хувилбарын 48 тохиолдол батлагдсанаас 80 хувь нь Арвайхээрт, 20 хувь нь Хархоринд бүртгэгдсэн байна. Одоогоор БОЭТ-ийн Халдвартын тасагт есөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ халдвар нь Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр, эмнэлзүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнууд хүндээр ...

Өнөөдрийн байдлаар 680 га-д улаанбуудай, 18 га-д төмс, 34 га-д хүнсний ногоо тариалаад байгааг ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир Шуурхай хуралдааны үеэр мэдээллээ. “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд 400 гаруй айл шинээр өрхийн тариалалт хийж эхлээд байна. Аймгаас төмс, хүнсний ногоо, сонгино, саримсны үрийг 80 хувийг хөнгөлөлттэйгээр сумдад хуваарилж, айл өрхүүдэд олгоод байгаа юм. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд тариаланч, аж ахуйн нэгжүүд хамрагдаж, одоогоор 1.5 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна.     ...

Сумын төвийн нутаг дэвсгэрийг камержуулж 23 цэгт 60 ширхэг хяналтын камер, түүний дагалдах төхөөрмж, хэрэгслүүд, цахилгаан утас, Цагдаагийн хэлтсийн байранд иж бүрэн дүрс, бичлэгийн төхөөрөмж суурилуулж, байнгын ашиглалтыг хангаж ажиллана.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр