Вангийн Овоо, Ганган Орхон, Эрдэнэтолгой багт 10 ширхэг гэрэлт цамхаг шинээр тавьж, иргэдийн аюулгүй зорчих орчин нөхцлийг бүрдүүллээ. Гэрэлт цамхагийг 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн 61,2 сая төгрөгийн санхүүжилтээр “Эрчим Өгий” ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө.       ...

Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Цагаан бургалтай” ХХК гүйцэтгэж байна. Барилгын суурийн ажил дуусч, 1 дүгээр давхрын каркасын ажлыг гүйцэтгэж байна. Уг барилга ашиглалтад орсноор тойргийн 7 сумын аюулгүй байдлыг ханган ажилладаг албан хаагчдын гамшиг ослын өмнөх дадлага, сургалт хийх орчин нөхцөл сайжрах, техник хэрэгслийн хүчин чадал нэмэгдэх зэрэг давуу талтай юм.   ...

...

Автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, тооллого 6 дугаар сарын 09-20-ны хооронд явагдах тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь техникийн үзлэгт орохоос өмнө Татварын албанд ирж тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн мэдээллийг хийлгэхийг анхааруулъя. Амралтын өдрүүдэд Татварын алба 09-18 цаг хүртэл ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг 70327329 утсаар авна уу. Засаг даргын Тамгын газар     ...

ЭНЭРЭЛ-ХАРХОРИН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ 10 САРТАЙГААС 8 НАСТАЙ ХҮҮХДҮҮДЭД ӨДӨР БҮР УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА ТУЛ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРУУЛНА УУ. /ХАГАС САЙН ӨДӨР БУЮУ 2023 ОНЫ 06 САРЫН 03-НЫ ӨДӨР ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ 11 ЦАГААС 17 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА./   ...

Анх 1973 оноос эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр буюу Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэж иржээ. Улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, газрын бүрхүүл, зэрлэг амьтдыг хамгаалах, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд анхаарлаа төвлөрүүлж, энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. #“Цэвэр цэмцгэр үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг хамтдаа цогцлон байгуулъя!   ...

Хархорин нутгийн маань айл өрх бүр хашаандаа мод таривал илүү сайхан ногоон байгууламжтай болж бидний амьдрах орчин илүү аюулгүй, илүү сайхан агаартай, илүү сайхан орчин үр хойчид маань үлдэнэ шүү. Нийт 4000 үрсэлгээ тараалаа одоо үрсэлгээ авсан өрхүүд сайхан арчилж ургуулахыг хүсье ээ. ...

ХАРХОРИНЫ_АЙЛ_ӨРХ_БҮР Хархорин сумын төвийн багуудад бургас болон хайлаас модны үрсэлгээг үнэ төлбөргүй тарааж байгаа төлөөлөгч нартаа баярлалаа. ...

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигч Алтанхуягийн Сайнбилэг (Монгол Ардын нам), Дагвадоржийн Оюунгэрэл (Бие даан нэр дэвшигч) нарт сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулж өглөө. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 07:00-20:00 цагийн хооронд болно.   ...

Оюунлаг ирээдүй-2023” уран илтгэлийн уралдааны 1 дүгээр шатанд ерөнхий боловсролын 4 сургуулийн 40 сурагч оролцсоноос 5 сурагч аймагтаа шалгарч улсын индэр дээр гарч өөрсдийн илтгэлийг танилцуулаад ирлээ. Суманд тэргүүн байрт шалгарсан Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн 11а ангийн сурагч Н.Оюундүүрэн, дэд байрт шалгарсан Орхон сургуулийн 10б ангийн сурагч М.Орхонтунгалаг, 2 дугаар сургуулийн сурагч Г.Отгонбаяр, гутгаар байрт шалгарсан Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Н.Аминда, тусгай байрт шалгарсан Гүнзгий сургуулийн 9а ангийн сурагч М.Хулан нарыг аймгийн шатанд Шилдэг-10 илтгэгчээр шалгаруулж, Боловсролын үнэлгээний төв ...

Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд "ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ" сэдвээр, 12 дугаар ангийн сурагчдын дунд "Шинжлэх сэтгэлгээ" сэдвээр лекц зохион байгуулж, 650 гаруй сурагчид хамрагдлаа. Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан сумын Хүүхдийн элч Долгормаа Сүхбаатар, хамтран зохион байгуулж, дэмжин оролцсон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ерөнхий боловсролын сургуулиуд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.Мягмар болон бидний саналыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Хүний эрхийн сургагч багш, лектор Т.Гантогтох нарт талархал илэрхийлье! Засаг Даргын Тамгын Газар ...

#Нэгдье #ҮгүйГэжХэлээдӨөрчилье #АТГ Авлигын эсрэг “НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аянд нэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шүгэл" ажиллагааг дэмжин Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг "НЭГДЬЕ" соён гэгээрүүлэх аяныг улс орон даяар эхлүүллээ. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа.       ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр