Хархорин сумын Улаан загалмайн хороо 7 иргэнд мөнгөн тусламж үзүүллээ. Тусламжийн мөнгөн гүйлгээг ХААН банк хүлээх дараалалгүй гаргаж өгч үйлчиллээ.         ...

2016 оны 5 сарын 20-ны өдөр "Хөдөлмөрийн хэлтэс"-ээс 4 бүлийн 20 өрхөд төмс хүнсний ногооны үр, бордоо өглөө.       ...

Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээн 5 сарын 19-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, ГХУСАЗСЗөвлөл, "Өв дуслаас далай" ХХК хамтран зохион явууллаа. Тэмцээний тэргүүн байрт 1 дүгээр цэцэрлэгийн "Сонор" баг, дэд байрт ОЦЦ-ийн "Зохицуулагч" баг, гутгаар байрт 5 дугаар цэцэрлэгийн "Авхаалж" баг тус тус шалгарлаа.                                                                   ...

"Залуучуудын хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд залуучуудын бүжгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор манай улсад шинээр хөгжиж буй Salsa бүжгийн сургалтыг явуулж эхлээд байна. Сургалт лхагва, баасан гаргуудад 18:00 цагаас соёлын төвд үнэ төлбөргүй явагдаж байгаа тул Хархоринчууд та бүхэн өргөнөөр хамрагдана уу.       ...

  "Залуучуудын хөгжлийг дэмжих жил", "ОУ-ын музейн өдөр"-ийн хүрээнд дэмжих жилийн ажлын хэсэг, Хархорум музейн захиргаа хамтран Дугуйн аялал зохион байгуулж 54 дугуй сонирхогч иргэнийг хамруулан уралдаан тэмцээн зохион байгууллаа. Мөн өдөр "Хархорум музей" захиргаанаас музейг ард иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж сонирхууллаа.                                                                    ...

"ГЭР БҮЛИЙН ӨДӨР"-ийн үйл ажиллагааны хүрээнд зорилтот бүлгийн өрхүүдэд гэр бүлийн сургалт, ДЗОУБ-тай хамтран цогц төгсөлтийн аргачилалын 87 өрхүүдийн дунд сургалт, спортын 3 төрлийн тэмцээнийг зохион байгууллаа.                    "ОУ-ын гэр бүлийн өдөр"-ийн хүрээнд ард иргэдээр хүүхэд, гэр бүлийнхэндээ чин сэтгэлийн захидал бичих үйл ажиллагаа болон зауу гэр бүлүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгууллаа. 1-р байрт Нэгдсэн эмнэлгийн эмч Алтанзаяагийн гэр бүл, 2-р байрт ЗДТГ-ын ажилтан Болормаагийн гэр бүл, 3-р байрт Сум дундын шүүхийн ажилтан Мөнгөнхуягын гэр бүл тус тус ...

МУ-ын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63-р зарлигийн дагуу Сумын хэмжээнд мод тарих хөдөлгөөнийг “Мод тарьвал ургатал” уриан доор зохион байгуулж байна. 2016.05.14-нд Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд мод бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа явагдаж, аж ахуй нэгж байгууллагууд 2015 онд мод тарьсан талбайдаа нөхөн тарилт хийлээ. Мод тарих өдрүүд үргэлжилж байна.                       ...

"Хархорин сум, САА-н дурсамж" нэвтрүүлэг бэлтгэн сум, САА-н анхдагчид болон дарга, тариаланчдын төлөөллийг оролцуулан залуучуудад сум, САА-н түүхийг сурталчилан, ярилцлага, АХА тэмцээн зохион байгууллаа. Урилгаар сумын намын дарга асан Д.Нүрэнзэд, САА-н боловсон хүчин Г.Мандах, 3-р тасгийн дарга Аюурзана, анхдагчийн нэг жолооч О.Аюуш, сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд, Засаг дарга Л.Энхбат нар оролцон залуучуудын сонирхсон асуултад хариулт өглөө.                       ...

"Залуучуудын хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд Зорилтот бүлгийн иргэдэд Засаг дарга ажлын тайлангаа тавин нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлт, Эрүүл мэндийн сургалтууд зохион байгууллаа.         ...

АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ ХӨТӨЛБӨРИЙН АЯНЫ ажлын туг дэвтрийг "ОРХОН" цогцолбор сургуульд шилжүүлэн өглөө.Энэ үеэр сумын Засаг дарга Л.Энхбат 2012-2016- оны суманд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, ЗДТГ ын мэргэжилтнүүд сургалт хийлээ.     ...

Хархорин суманд тавдугаар сарын наймны өдөр эртний “Их Монгол” улсын нийслэл Хархорум хотын “Цогт их асар” сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, ил үзмэр болгох төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ нь Монгол улс, Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгчдийн ивээл дор хоёр улсын Засгийн газар хоорондын соёлын болон археологийн малтлага судалгааны урт хугацааны тууштай хамтын ажиллагааны нэг томоохон үр дүн юм.
Ёслолын арга хэмжээнд Монголын талаас ...

БОНХАЖЯам, аймгийн БОАЖГ, Сумын ЗДТГ, ОХБЦГХЗахиргаа хамтран “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Сургалтанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, мэргэжилтэнгүүд, сумын удирдлага, 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнгүүд, Хархорин суманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, зочид буудал, кэмп, зоогийн газар, гар урчууд, нөхөрлөлүүдийн төлөөллүүд оролцлоо. Тус сургалтаар аялал жуулчлалын чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого, тулгамдаж байгаа асуудал, цаашид шийдвэрлэх асуудлын талаар санал солилцлоо.  Хархорин сумын ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр